
Судан болон Өмнөд Суданы удирдагчид Этиоп улсад уулзалдаж байна. 2011 оноос эхлэн тус хоёр орны хоорондын харилцаа харьцангуй сайжирч эхэлсэн. Өмнөд Судан улсыг бие даасан улс мөн хэмээн Судан улс хүлээн зөвшөөрснөөр олон жилийн таагүй харилцаа эерэгээр солигдож эхэлсэн билээ.
Суданы ерөнхийлөгч Омар аль-Башир Өмнөд Суданы ерөнхийлөгч Сальва Кийр нар өнгөрсөн есдүгээр сард хоёр орны хоорондох харилцааг сайжруулах зорилгоор газрын тосны худалдааны гэрээ байгуулсан. Харин энэ уулзалтаараа өнгөрсөн хугацаанд гарсан ахиц дэвшлийн талаар ярилцаж байгаа юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хоёр орны хоорондох дайны гал зогссон билээ.
Хоёр талын албаны хүмүүсийн мэдээлснээр газрын тосны арвин нөөцтэй Өмнөд Суданаас олборлосон түүхий нефтийг Судан руу экспортлох тухай асуудал нэлээд анхаарал татсан зүйл болоод байгаа. Судан болон Өмнөд Судан нь 1956 онд тусгаар тогтнолоо олж авах хүртлээ Египет, Англи-Египетийн захиргаанд байв. Суданд дэгдсэн иргэний I дайны дараа 1972 онд Өмнөд Судан автономит муж болсон ч 1983 онд иргэний дайн дахин дэгдсэн юм. Хориод жил үргэлжилсэн иргэний дайн 2005 онд энхийн гэрээгээр дууссан боловч өнгөрсөн 2011 онд л Өмнөд Судан тусгаар тогтносон улс болсон юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ