Хоол арай жижиг, байр арай барахгүй, харин ХУВЦАС

img

Төр засаг, залуусаасаа сургамж аваасай Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг. Тиймдээ ч хүмүүн гэгч  хийж бүтээнэ гэсэн эрмэлзэлтэй, болно бүтнэ гэсэн итгэлтэй байсан цагт учрах саад бэрхшээлд бууж өгөлгүй даван гарч, амжилтад хүрэхийн хирээр сэтгэлийн их таашаал, баяр баяслыг хүртдэг. Энэ бүхнийг өөрийн биеэр мэдэрч, хийж бүтээж, урагш тэмүүлэх их хүслээр оргилон байгаа цэл залуухан Чадраабалын Ганжавхлангийн буянтай, сайхан ажил үйлсийн талаар уншигч танд уламжлая. Тэрбээр эгэл жирийн амьдралтай, энгийн нэгэн монгол залуу. 2006 онд нийслэлийн I сургуулийг дүүргэсэн. Хятад, Солонгос, Америкт боловсрол эзэмшсэн, эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр хэдхэн жилийн өмнө өөрийнхөө төлөө ажиллаж, амьдардаг байсан бол одоо бусдын сайн сайхны төлөө сэтгэлээ чилээж яваа. Түүнтэй өмнө уулзаж ярилцаж байхад “Би энэ нийгэмдээ ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэж бодсон. Тэгэхдээ өөрийнхөө чадах зүйлээс эхлэхээр шийдэн ядарсан хүмүүст дулаан хувцас цуглуулж явахдаа нэг л юм ойлгосон. Нийгэм өөрчлөгдөх боломжтой юм байна, төр засаг гэж харж суух шаардлагагүй, бид өөрсдөө өөрчлөлтийг авчрах боломжтой гэдгийг ойлгосон. Гэхдээ  эхлээд өөрөө үлгэр дууриал болцгоох ёстой юм байна, төр засаг биднийг дагаж биднээс суралцах ёстой юм байна гэж бодсон. Бидэнтэй сэтгэл зүрхээрээ олон залуус нэгдсээр байгаа, нэгдэх ч боломжтой. Би эх орондоо олон жил сайхан амьдармаар байна. Зүгээр суугаад хүлээвэл тийм сайхан амьдрал ирэхгүй, би хувийн амьдралаа зохиосон ч хайртай хүнтэйгээ суун, хоёр биендээ үнэнч, хоорондоо салж сарнилгүй, утаагүй хотод эрүүл хүүхдээ аюулгүй орчинд өсгөн, амралтын өдрөөрөө гадаа мах шарж идмээр байна. Би гудамжаар явахад хүмүүс, нүүрэндээ баясгалантай хажуугаар зөрөөсэй гэж хүсэж байна. PUB-д ороод суухад улс төр, нутаг ус, шашин бөө ярьсан согтуу хүмүүс биш энгийн амьдралын сайн сайхныг хөөрөлдсөн хүмүүс байгаасай. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд бүх хүүхдүүд бэлэг авдаг байгаасай. "...Нэг залуу над руу ярьж түрүү жилийн 12 сарын 31-нд гэр хорооллын 180 хүүхдэд хандив цуглуулаад бэлэг өгсөн гэсэн. Би тэр залууг дэмжих юмсан, тэр буянтай үйлсийг үргэлжлүүлэх юмсан гэж бодлоо..." Тэр чаджээ, өөрийнхөө хэмжээнд шалтгаалах бүх зүйлээ хийж, энэ жилийн шинэ жилийн баяраар 1000 хүүхдэд бэлэг тараажээ. Түүнийхээ өмнөхөн "Надаас битгий амжилт нэхээрэй. Би үнэндээ мэдэхгүй ш дээ. Гэхдээ сэтгэл дутахгүй гэж амлаж чадна” хэмээн өгүүлж байсныг санаж байна. Түүний хамгийн анх хүмүүст туслаж эхэлсэн тухайгаа фейсбүүктээ бичсэнээр нь хүргэе. “Өвөл цаг ирж байна.Өдрөөс өдөрт хүйтний эрч чангаран, жихүүн салхи чих хацар хайрч эхэллээ. Миний нэр Жавхаа, би орон сууцанд амьдардаг, манайх гэртээ халуун паартай, би шөнө их дулаахан хонодог. Надад хэзээ ч өмсдөггүй нэг жийнсэн өмд байдаг, бас ханцуй нь уранхай нэг куртик ... Ер нь надад шүүгээ дүүрэн хувцас бий, гэхдээ яг үнэнийг хэлэхэд би хэдхэн хувцсаа л ээлжилж өмссөөр бүтэн жилийг бардаг. Би хоёр жилийн өмнөөс зовж зүдэрсэн ядуу хүмүүст хувцсаа бага багаар өгч эхэлсэн. Тэр хэмжээгээр миний шүүгээ цомхон цэгцтэй болсон. “Дулаан явахад мянган лан” гэж Монголчууд ярьдаг. Идэх хоол, өмсөх хувцас, унтах байр ... Ядарсан хүнд маш том тус шүү. Хоол арай жижиг, байр арай барахгүй, харин ХУВЦАС ! Ер нь бол хувцсандаа биш сэтгэлдээ байгаа юм. Биогийн хогийн цэг дээр архи уудаггүй, цэвэр хөдөлмөрөөрөө хог түүж амьдардаг 30 өрх, 70 гаруй хүмүүс бий. Тэдний дунд зөндөө олон хүүхдүүд байгаа.Амьдрал нь их хэцүү, тэд гэхдээ хэцүү гэж хэнд ч ялархаагүй, мөрөөрөө хөдөлмөрлөн амьдралаа залгуулж яваа мундаг хүмүүс. Хэдүүлээ гоё туслая л даа, би чамайг БИО руу яв гэхгүй, оройн цагаар ч хамаагүй над руу ярьж байгаад илүү, хуучин хувцас байвал надад өгөөч ! Би яг гарт нь аваачаад өгье. Түүнээс илүү сэтгэл байвал хамтдаа явсан ч болно. 2012 оны 11 сарын 4-нд өглөө 09.00 цагт Төв номын сангийн үүдэн дээрээс хөдөлцгөөнө. Хичнээн хүн ирэхийг нь би мэдэхгүй, хүн цуглахгүй болохоор нь ганцаараа яваад өгч байсан удаа ч надад олон бий. Гэхдээ энэ удаа арай тэгэхгүй байх гэж их итгэж байгаа.  Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаацгаая. Байгаа нь байхгүйдээ жаахан л илүүчлэхэд нийгэмд маш том өөрчлөлт гарна.Учир нь өнөөдөр Монголын нийгэмд яг ийм жаахан сэтгэл л дутаад байгаа юм. Лаг лаг юм ярьж ханалаа шүү дээ, одоо зүгээр лаг биш ч байсан яахав зүгээр л хийцгээе” Түүний энэхүү уриалгыг уншсан 100 орчим фейсбүүкчин залуус түүнтэй нэгдэн Био комбинат дахь хогийн цэгт очиж, дулаан хувцас бэлэглэжээ. Харин өнөөдөр түүний хүүхэд бүр шинэ жилээр бэлэг авдаг байгаасай гэсэн хүсэл нь бага ч гэлтгүй биелсэн гэж болно. Ганжавхлан фейсбүүкээр нэгдсэн залуустай өнгөрөгч 2012 оны 12 сарын 21-30-ны өдрүүдэд хотын захын дүүрэгт амьдардаг, ээж ааваасаа ч бэлэг авах боломжгүй 1400 гаруй хүүхдэд “Сэтгэлийн бэлэг” гардуулжээ. Энэ өдрүүдэд үдэш бүр 100 гаруй залуус цуглан, 20 гаруй машин цуваа болон хөдөлж хүүхдүүдэд бэлэг тараасан гэнэ.  Сэтгэлийн бэлэг нь ч өөрөө их онцлогтой. Фейсбүүкээр түүний эхлүүлж буй ажлыг дэмжсэн сайхан сэтгэлт монгол түмний маань сайн дурын хандив, өглөгөөс бүтсэн аж. Хилийн чанадаас монголчууд түүний нэр хаяг, утастай илгээмж явуулж, монголдоо байгаа нь хүүхдэд хэрэгтэй эд зүйл, бэлэг сэлтийг өгсөн юм билээ. Тэрбээр “Анх биднийг 1000 хүүхдийн бэлгэн дотор хийнэ гээд 1000 цаасан шувуу хийхэд зарим нэгэн шүүмжлэл ирж байсан. Мод сүйтгэлээ, дэмий цаас үрлээ гэх мэт шүүмжилсэн. Гэхдээ цаана нь их юм бодож, сэтгэл гаргаж хийсэн ажил учир үр дүнг нь гартал тайлбар хийхгүй яваад л байсан. Цаасан шувуу амилан тэдний сэтгэлд буух үед хүүхдүүд аз жаргал баяр хөөрөөр дүүрэн байсан. Учир нь хүүхэд бүрт очиж буй цаасан шувуун дээр амьдралд нь урам хайрласан сэтгэлийн үгтэй мэндчилгээнүүдийг бичсэн байсан юм. Паартай байшинд суучихаад тоон хөгжил ярих дуртай сайд дарга нар … Тоо нь амьдрал дээр буугаагүй байгааг тэд мэддэг болов уу Бид Улиастайд нэг айлаар орсон, ширэлдсэн арзгар үстэй жаахан охин жижигхэн хөнгөн цагаан түмпэнд хувцас угаагаад зогсож байв. Алгын чинээ нүүрс газарт овоолчихсон, хааш хаашаа хоёр алхам зуны байшин үнэхээр хүйтэн, энэ өвлийг байтугай энэ шөнийг яаж даана даа гэдэг бодол толгойд орж ирсэн. Байшинд түүнээс гадна дахиад дөрвөн жаахан хүүхэд, газар зулж дэвссэн хөнжил шиг юман дотор нэг том хүн унтаж байх шиг харагдсан. Сэтгэл өвдөж нүд хальтирам дүр төрх, яагаад ч юм Балба, Энэтхэгийн ядуу тосгон төсөөлөгдөх шиг болсон. Таван хүүхэдтэй, балгадаг эцэг. Эх нь өнгөрөөд нэг жил болж байгаа, хамгийн бага нь 3 настай, хамаг биеэр нь дүүрэн үү, яр шавжээ. Эцэг нь тос түрхсэн гэсэн, ямар тос түрхснээ ч мэдэхгүй суух … Юугаа ч мэдэхгүй бяцхан амьтан инээж байгаад л гэнэт уйлах юм, чааваас шарх нь өвдөөд л зовоодог байх даа, нөгөө хоёр хүүхэд нь III анги гэхэд дэндүү жаахан биетэй юм, идэж байгаа хоол унднаасаа болдог байх. Энэ айлыг нуруун дээрээ авч явах эцэг болсон ганц хүн нь гар хөлөө хөлдөөснөөс болоод хөдөлмөр эрхлэх чадваргүй болжээ. Зовлон яривал их байна л даа, гэтэл сүүлийн үед яагаад ч юм ижил төрхтэй дүр зураг хэт олон харснаас болоод ч тэр үү хамгийн түрүүнд “Бодит юу хийж чадах вэ” гэсэн бодол л толгойд орж ирдэг болж. Чежү арлаас ирсэн ганц хайрцаг хувцсыг тэр чигээр нь тэдэнд өгч орхилоо, үстэй дулаахан өвлийн гутал байснаа нэг хүүхдэд нь өмсүүлж үзэж байгаад жаахан томдохоор нь оймс давхарлаад өмс гэлээ. Нүүр амгүй яр шарх болсон нялх амьтанд өгчих юм олдохгүй чихэр өгч үзлээ, чихмэл өгч үзлээ, хүүхэд л юм болохоороо инээгээд л чихрээ идээд, чихмэлээрээ тоглож суусан. Ёстой л арга ядсан түр зуурын үйлдлийнхээ цаана яана даа л гэж бодож суусан, надтай цуг очсон сайхан сэтгэлтэй хүмүүс маань ч тэгэж л бодож суусан байх. Бидний хэдэн өдөрт харсан бүхэн ердөө л сэтгэл эмтлэм, бодит амьдралын 1000 дүр зураг, жишээ, цаана нь яг ийм амьдрал хэдэн 1000-аараа байгаа гээд бодохоор, энэ бүхэн уул нь бидний биш нөгөө албаныхан хийвэл илүү үр дүнтэй ажил юм шиг санагдах юм, ийм л хүүхдүүдийг асарч тойл, ийм л амьдралд дэмжиж тусла гээд цаг мөч бүхэнд, идсэн уусан болгоноосоо татвар хэмээх сайн дурын хандивыг өгсөн баймаар юм. Паартай байшинд суучихаад тоон хөгжил ярих дуртай сайд дарга нар … Тоо нь амьдрал дээр буугаагүй байгааг тэд мэддэг болов уу ? Үгүй байх аа, хэдэн өрхийн эмч, сайн дурын цөөн хэдэн байгууллага, ганц нэг нийгмийн ажилтан л үүнийг мэддэг байх. Нэг бол зүгээр ярихгүй байвал яадаг юм бол ? Ойлгодог, мэддэг юм шиг худлаа сайхан юм яриад байхаар чинь та нар өөрсдөө сайн хүн шиг харагдаад хэцүү юм байна шдээ. Олон жил гадаадад байхдаа энд тэндхийн веб сайт дээрээс Монголынхоо тухай уншаад л чухам баярладаг байлаа, хичнээн төгрөгийн гэрээг амжилттай хийсэн, бээлийг нь хийхэд л тэрбумтан болох их хөрөнгө оруулалт орж ирсэн, мундаг хувцасны том брэнд Монголыг минь тоогоод орж ирлээ … Тийм юм ерөөсөө энд алга, хотын төвийн 4 байшингийн дунд л тэр бүх мөнгөө хуваагаад цацчихсан юм шиг санагдаж байна, эгээ л хөлдөөд үхчихгүй өдөр хоногийг өнгөрөөж яваа хүмүүс, утаа тортог тарьсан, хотын төвийн хэдэн  байшингийн дунд амьдарч байгаа хүмүүсийг хордуулсан гэдэг муу нэртэй.  Би гуйлга гуйх гэсэнгүй, уянгын халилтай шүлэг бичиж, өрөвч нэгнийх нь халаасыг чангаах ч гэсэнгүй, өөрсдийнхөө хэмжээнд хүүгийн асуудлыг шийдчихэж чадах байх, би зөвхөн Монголд амьдрал маш муу байна гэдгийг л тэнгэрт нисэж яваа тэр нөхдүүдэд хэлэх гэсэн юм. 1000 хүүхдэд бэлэг өгнө гэж зориглон орсон ажил минь их зүйлийг бодогдууллаа. Хамгийн хэцүү нэн ядуу өрхийг л олно гээд энд тэнд гэр хорооллын гудамж хэсэн явахдаа Монголынхоо амьдралын үнэн төрхийг улам тод харсаар байх шиг санагдлаа” хэмээн тэрээр бичжээ. Түүний сайн үйл хувцас тарааж, хүүхдүүдэд бэлэг өгсөнөөр дууссангүй “МН25” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогч, хэвтэрт байдаг охинтойгоо амьдардаг Хорлоо эгчид шинэ гэр барьж өгчээ. Тэрбээр энэ тухай өгүүлэхдээ “Анх Хорлоо эгч дээр очиход гэртэй л болчихвол гэж байхад нь Жавхаа бид аль болох л хичээнээ. Гурвуулаа гэртэй болноо хэмээн сууж байсан нь өчигдөрхөн мэт санагдаж байна. Тэгсэн сайхан сэтгэлтэй олон хүмүүсийн сэтгэлийн хандиваар маш хурдан хугацаанд гэртэй боллоо. Хорлоо эгч маань шинэ оноос өмнө өөрийн гэсэн гэртэй болоод баяр баясалтай л үлдсэн шүү” хэмээн даруухан инээмсэглэсэн юм. Мөн тэрбээр Монголчууд бид чинь олуулаа байвал, хамтарч чадвал, нэгнийгээ дэмжиж ажиллавал чаддаг юм байна гэдгийг залуучууд бид дуу хоолойгоо нэгтгэж харуулж чадаж байна. Бид хэнээс хамааралгүй, намгүй, улс төргүй ажиллаж чадлаа. Монголын маань ирээдүй гэрэлтэй харагдаж байна. Тиймээ үнэхээр түүний хэлдгээр “Задарсанд нь бус, ядарсанд нь туслах” нь энэ нийгмийн амьдралд үнэхээр чухал юм. Түүний энэхүү залуусыг уриалан дууддаг нь ч зөв алхам. Монголын нийгэм ямар байгааг залуус нүдээрээ харж, хүмүүс яаж амьдарч байгааг бие сэтгэлээрээ мэдрэнэ гэдэг тэднийг ирээдүйн амьдралаа зөв эхлүүлэхэд чухал үүрэгтэй. Өнөөдөр маш олон монголчууд зүгээр л ярьдаг. Хэн нэгнийг буруутгаж, шүүмжилж, хийхгүй байна, чадахгүй байна хэмээн элдвээр хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг нь нууц биш. Хүмүүс улс орны хөгжлийг өндөр барилга, ганган машинаар хэмжиж, өндөр хөгжилтэй АНУ, Англи зэрэг орнуудад чинь бас ядуучууд, гудамжинд хоногчид байдаг л биздээ гэж хэлдэг. Гэтэл тэнд нийгмийн халамж, анхаарал сайн байдаг ч дийлэнх нь зүгээр л залхуу, арчаагүйдээ тийм амьдралаар амьдардаг. Тэнд хүний наад захын хэрэгцээ болсон орон сууцны асуудлыг төрөөс нь зохицуулж, хөнгөлөлтэй зээлд хамрагдах боломжтой. Эмнэлэгийн үйлчилгээ, сурах боловсрох эрхийг нь дээдэлж, ажиллаж байж амьдрана, зээлээ түүнээсээ төлнө гэсэн зарчим үйлчилдэг. Харин манайд эсрэгээрээ орон сууц гэдэг монголчуудын мөрөөдөл болсон. Ямар сайндаа л нэгэн сэтгүүлчийн “34 жил хөдөлмөрлөж байж хоёр өрөө байртай болох нь” нийтлэл гарч байхав дээ. Тиймээс Монголын маань ядруухан амьдралтай хүмүүсийг буруутгах аргагүй, харин ч ард түмнээ ийм ядуу дорой болгосон төрийн бодлого буруу байгаагийн илрэл гэлтэй. Үнэхээр арчаагүйдээ амьдралаа алдаад яваа хүмүүс, хичээж зүтгээд ч яаж чадахгүй яваа хүмүүс хоёрын хооронд асар их ялгаа бий. Харин энэ бүгдийг зөв олж ялгаж салгаж харж,  зоригтой шийдэмгий энэ бүхнийг өөрчлөхөөр явж буй Чадраабалын Ганжавхлан, Майндарийн Оюунтуяа нартаа үнэхээр талархаж, маш их бахархаж байна. Хариу нэхэхгүй тус хүргэнэ гэдэг бахархал. Тэдэн шиг маш олон монгол залуус эх орныхоо төлөө, ирээдүйнхээ төлөө өөрөөсөө шалтгалаалах бүхнийг хийхэд бэлэн яваа. Гагцхүү тэднийг зөв хөдөлгөх хүч, хөшүүрэг л хэрэгтэй. Зөвхөн Ганжавхлан болон түүний нөхдийн түүхийг эргэн сөхвөл 2012 оны арваннэгдүгээр сард анх “Халуун сэтгэл” гэж нэрлэсэн энэ аян, даарсан нэгэндээ дулаахан хувцсаа өгье гэсэн хамгийн энгийн санаанаас эхэлсэн. Гэтэл өнөөдөр нийгмийн бүх л чиглэл рүү гар сунган ажиллацгааж байна. Энэ бүхнийг дүгнэвэл Монголын залуус эх орныхоо төлөө, ирээдүйнхээ төлөө халуун сэтгэлээр хамтдаа нэгдэцгээе гэсэн агуу утга учир, цаг үеэ олсон түлхэлт байжээ. П.Наран Жич: Энэхүү нийтлэлийн гол баатар Ч.Ганжавхлан бидэнтэй холбогдож, 1000 гаруй хүүхдэд халуун сэтгэлийн бэлэг түгээх ажилд оролцож, Фейсбүүкээр нэгдсэн сайн үйлстэнүүд буюу “Сэтгэлийн бэлэг ” аянд нэгдсэн хүмүүсийнхээ нэрийг олон нийтэд хүргэж, талархсан сэтгэлээ илэрхийлэх хүсэлт тавьсан юм. Иймд түүнтэй нэгдэж, нэгэн сэтгэлээр хамтдаа зүтгэсэн сайхан сэтгэлтэй хүмүүсийг Ч.Ганжавхлангийн бичсэнээр танилцуулж байна. “Өдөржин шөнөжин явж бэлэг цуглуулсан Дашка, Уянга , Зулаа, Оюунтуяа, Royal Ocean ХХК хамт олон болон захирал н.Энхтайван, Хорлоо эгчийнд бүтэн машин нүүрс буулгаж өгсөн Зоригоо ах, Баттүвшин, Гаахүүгийн Батзаяа, бэлэг боох болон, тараахад оролцсон бүх залуучууд, АНУ-с өөрийнхөө төрсөн өдрөөр бидэнд зориулж хандив цуглуулж мөнгө явуулсан Шүрээ эгч, бас сэтгэлээрээ тусалсан Галбадрах ах, Ганзаяа, Mario Camacho, Ганцэцэг эгч, Ганзориг ах, Нармандах, Одко, Заяа, Цоомоо ах Солонгос дахь ХАЛУУН СЭТГЭЛ-н бүх гишүүд, Ариундэлгэр Японоос 1000 бэлэгний уут явуулсан, мөн бэлэг явуулсан бүх хүмүүс Мөнхбаярын Энхмаа 16 настай, аав ээжтэйгээ хамт 300 хүүхдийн бэлэг авчирч өгсөн Эрхүүд сурч буй Одгэрэл Женев хотоос Л.Оргил ахын гэр бүлийнхэн Хонгорзул, Золзаяа, Энхтуул нар Түвшинбаяр ахын гэр бүлээс. Ц.Сэргэлэнгийн гэр бүлээс. Мижиддоржийн Ганаа Чулууны Улмаа Г.Цэнгэл ЭМШУИС-ийн 424-р хэсгийн хамт олон М.Төгсбаярын гэр бүлээс. Сан Франциско Доогийгоос . Н.Гантуяа эгчийн гэр бүлээс . Лос-Анжелос Жаргалсайханы Тунгаа Солонгос дахь “Хайрын давалгаа” сайн дурын залуусын хамт олон. Дэлгэрцогт ах дүүгийн хамт Дээрх хүмүүс түүнтэй нэгдэж, халуун сэтгэлийн бэлгийг хүүхдүүдэд түгээжээ. Бид ч бас түүнтэй цаашид хамтран ажиллаж, сайн үйлийг нь олон түмэнд мэдээлэхээс гадна  www.Shuud.mn  хамт “Халуун сэтгэл” аянд нэгдэж байгаагаа мэдэгдэж байна. ”  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

БАЙЗ ХҮЛЭЭ...:
БАЙЗ ХҮЛЭЭ. ЭНЭ САЙН ҮЙЛС МӨН Ч ГЭСЭН МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ ХҮҮХДҮҮД БУСДЫН ИВЭЭН ТЭТГЭЛЭГЭЭР ХЭТЭРХИЙ БЭЛЭНЧЛЭХ, БУСДЫН ГАР ХАРСАН ТАРХИ НЬ АЖИЛЛАГААГҮЙ БОЛЧИХ ВИЙ. МОНГОЛЧУУД НЭГ ЮМЫГ ОЛОН ТАЛААС НЬ АВЧ ХЭЛЭЛЦЭЖ СУРААГҮЙ Л БАЙНА. ХЭДЭН ХУВЦАС, ЧИХЭР БООВООР ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ НЬ ӨӨРЧИЛЖ БОЛНО ГЭЖ ҮҮ... НАДАД ТЭДНИЙ ИРЭЭДҮЙГ САЙН САЙХАНРУУ ӨӨРЧИЛЖ ЧАДАХ САНАА БАЙНА... 95968805:::
2013-01-28
Davaadulam:
saihn setgeltei zaluusdaa bayr hurgie.
2013-01-08
yoko:
yamar saihan setgeltei humuus ve ih bayarlaj bnaa holbogdoh utas, email hayag ntr-g ni todorhoi tavij uguuch shuud.mn-heen,humuusee.Bi Chehed amidardag endehiin humuunlegiin baiguullaguudtai yariad tuslamjiin huvtsas ntr olj boloh baih bodoj bna.gehdee ted nar zugeer neg ugchihgui todorhoi bolzoltoi bdag yum shig bnalee.jishee ni ter tuslamjiig avah baiguullagiin uil ajillagaag haruulsan taniltsuulga geh met.Yag holbogdood todorhoi yariltsval egch ni tuslanaa humuulegiin baiguullagaas avch chadval ovoo yum boloh bh shuu ene setgegdeliig niitleliin ezen unshval hariu bicheerei.
2013-01-06
Batzaya:
negdeh huseltei humuus margaash buyu 01.06nd sansariin tunneliin tsetseg zochid buudliin hoino bairlah utga zohiol niigmiin ajiltanii surguuli deer 14:00 irne vv!
2013-01-05
haluun setgel group.in zohion baiguulagch
2013-01-05
dashkhuu:
Bidentei negdeerei haluun setgel 88165555
2013-01-05
Batzaya:
http://www.facebook.com/groups/haluunsetgel/ Bidentei negdeerei zaluusaa!
2013-01-05
ПП:
САЙН САНААНЫ ҮЗҮҮРТ ШАР ТОС ГЭДЭГ ЮМДАА МИНИЙ ДҮҮГИЙН ҮЙЛС БҮТНЭЭ
2013-01-05
Сайхан сэтгэлтэй хүүхдүүд. Ах нь бахархаж байна.
2013-01-05
99749859 yum shig bn. zalgaarai zaluusaa.
2013-01-05
haluun setgel group.in zohion baiguulagch
bi ch bas negdmeer bn. Sain zaluus bn. Neg sanaa helehed oyutnuud zamiin haltirgaag tseverleed olson mongooroo ydarsan humuust tuslamj uzuulbel tom ajil bolno doo.
2013-01-05
Saikhan setgeltei zaluuchuudiinhaa ajild amjilt sain saihniig husen eruue sain uils delgereh boltugai
2013-01-05
chuluut:
suuliin 20 garui jil iim ninjin setgel alga bolood baigaa, yalanguya het bayajigsad sanaa avah heregtei, bid yalgalgui mongol tumen shuu dee, sain sanaanii uzuurt tos, amjilt!
2013-01-05
temka20:
9947 9259 yum shig bnaa utasniihn dugaar ehnii zurgan deer biana tegehdee sain haragdahgui yumaa setgel bwal olj haraad holbogdooroi zaluusaa
2013-01-04
saran:
hi amjilt bvgdeeree negdtsgeey
2013-01-04
TUVSHINTUGS:
unen lag yum chin ene bn yun lag darga nar ve.bi negdmeer bn haana ochih ve yamar utsaar holboo barih ve.negdei buur goi zuil sedei buteei .
2013-01-04
рр:
Амжилт хүсээсэй гэсэндээ, өөрийг нь хүмүүс магтаасай гэсэндээ энэ залуу энэ бүхнийг хийгээгүй байх хүмүүсээ, биднийг өөртэй нь нэгдэж сайн үйлсд нь бодитоор туслаасай гэж их хүсэж байгаа шүү дээ
2013-01-04
bayar:
mundag yuma. amjilt husiy ushuu ihiig hiigeerei.
2013-01-04
badarch:
ГАДААДАД СУРЧ БАЙГАА ОЮУТАНД ЯАГААД 70000 ӨГДӨГГҮИ ЮМ БЕ .МОНГОЛООС ГАРЧИХЛААР ХАМААГҮЙ ЮМУУ.ТОДОРХОЙ ХАРИУ ӨГӨӨЧ.
2013-01-04
Үнэхээр сайхан сэтгэл байна. Амжилт хүсье
2013-01-04
ulemj:
Ene estoi mundag zaluu.Minii duu naad buyanii ajlaa tuushtai hiij teneg uls torchdiin yatgalgand buu orooroi.Sain sanaanii uzuurt tos tedeg uym shuu boon amjilt
2013-01-04
sain bna bayar xurgie
2013-01-04
Yun turuund Ganjavhland bayar hurgiye! Zaluu hunii saihan setgel erch hucheer zuv zuil hiij baigaad uneheer talarhaj baina. Holboo barih hayag utsiig ni niited medegdvel negdej humuust buyan boloh olon humuus baigaa gedegt itgej bna . Zuvhun nadad l gehed umsduggui huvtsas zunduu baigaa.
2013-01-04
yuch gemeer yum
2013-01-04
монгол:
БУСДЫН ТӨЛӨӨ ЯВСАН ХҮНИЙ АЖИЛ ӨӨДРӨГ БАЙДАГ ЮМ ГЭСЭН. АМЖИЛТ ХҮСЬЕ
2013-01-04
ewii dee:
uruwdultei amidraltai mumuus bh um daa. tejeej usguj chadahgui bol yah gej tiim olon huuhedtei boldog bn aa. neg yosondoo shiitgel met amidruulj bgaa bhgui u? ug ni huuhed gadeg tsailgan tsagaan amitan getel odoogiin niigemd aimshigtai amidralaar amidarch bgaa huuhduud zunduu bid yah yostoi we? naad aynad chin negdey gewel yah yostoi we. Hamtdaa bugdiig hiie bolhuu
2013-01-04
yuch gemeer yum
BID:
BIDNII TSOOHON MONGOLCHUUD BIYESEE HAIRLAH UCHIRTAI YUMAA BAYAR HURGIYE!
2013-01-04
goy goy:
saihan umaa hund buyan bolood getel bid yadag bilee bgaagaa golood l ulam ihiig eej aawaasaa neheed l nemer bolson um bhgui bdag. getel amidrald zowj zuderch bgaa humuus zunduu. gehdee ter huuhdiin aaw ni archaagui umaa gej bododglooo uuj bgaad l gar huluu hulduuj hudulmuriin chadwargui bolson bgaa ene shil laaz tuudeg humuus mash sain mungu oldiim bn lee daanch teriigee zuwhun arhind zoriuna aygui bol aaw ni ugsun belgiin huwtsiig chin zaraad uuchihwiidee gesen bodol orj irlee humuus min odoo uhaalag amidartsgaay l daa
2013-01-04
amarjargal:
mongold iim saikhan setgeltei zaluus olon boloosoi bid negdmeer bna bie bieniihee tuluu hamtraad ajillya amjilt husir utasaa yavuulaarai
2013-01-04
javkha:
SAIHAN ene vilsd yaaj negdeh veeee utas shvrmesee vldeegeeree
2013-01-04