Эрдэмтэд: Өвөл нимбэглэг жимсүүд идэх нь дархлаа сулруулдаг

img

Гэхдээ  амтат  жүрж,  бэрсүүт жүржийг  идэх зүйлээсээ огт хасах хэрэггүй, учир нь эдгээрт каратиноид гэдэг бодис байдаг юм.

Өвлийн улиралд амтат  жүрж, бэрсүүт жүрж болон бусад нимбэглэг жимс идэх нь хүний дархлааг дарангуйлж,  эрүүл мэндийн асуудал үүсгэдэг гэж английн  “Индепендент ньюс” сонинд бичжээ.

Австралийн хоол судлалын эрдэмтэн Карл-Хайнц Вагнер эртний хятадын анагаах ухааныг үндэслэн судалгаа хийж,  жилийн хүйтний улиралд нимбэглэг жимс идэх нь халдварт өвчин эсэргүүцэх бие махбодийн чадварыг сулруулдаг бөгөөд учир нь биеийг хөргөж,  дархлаанд шаардлагатай энергийг авдаг  байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эрт дээр үеэс хятадын анагаах ухааны төлөөлөгчдийн өгч байсан зөвлөмж зөв болохыг Вагнер нотлосон байна.

Эрдэмтэн нимбэглэг  жимсүүдийг  хөлдөөсөн жимс жимсгэнэ, ногоогоор сольж, эсвэл хоолондоо амтлагч, тухайлбал гоньд, цагаан гаа, лаврын навч зэргийг хэрэглэж байхыг зөвлөж байна.

Үүний хамт судалгааны дүнд олж авсан мэдээ нь  хамрын ханиадыг эмчлэхэд тусладаг эмийн хувиар С аминдэмийн үнэ цэнэд  эргэлзээнд төрүүлж байна. Энэ аминдэм нь зарим хүнд өвчний үргэлжлэх хугацааг л бгоиносгож, ноцтой нөхцөлд бие махбодийн дархлааны тогтолцоог жаахан сайжруулж болох юм.

Гэсэн ч С аминдэм нь хүний биед шаардлагатай бөгөөд учир нь эсийг чөлөөт радикалуудаас хамгаалах хамгаалалтыг сайжруулдаг байна. Тийнхүү, нимбэглэг жимсүүдийг өвлийн хоолноос бүрэн хасах хэрэггүй, учир нь  энэ үед шинэ жимс жимсгэнэ болон ногооны хомсдол ажиглагддаг.  Үүнээс гадна, эдгээр жимсэнд бас хүнд хэрэгтэй каротиноид зэрэг ургамжлын хоёрдогч бодисууд их хэмжээгээр агуулагддаг байна.

С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamgach:
citrusiig mongloor mundag horvyyljil de nimbeleg geedl hehehe
2013-01-08
harin tiim, ehleed uguisgesnee daraa n heregle gej bichij. ug n ovol naaduuliig chini ih id gedeg. haniad tomuu sharh hurdan edgedeg geed.
2013-01-07
ogt sonsoogyi yg bna nimbegleg genyy
2013-01-05
harin tiim, ehleed uguisgesnee daraa n heregle gej bichij. ug n ovol naaduuliig chini ih id gedeg. haniad tomuu sharh hurdan edgedeg geed.