Дархадын хотгороор шөнөдөө 20 хэм гарч хүйтэрч байна

img

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна. Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Төвийн нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Говийн нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

People noralmly pay me for this and you are giving it away!
2011-12-30