Хүчирхийлэгч нарыг шүүх хурал болж байна

img

Шинэ оны өмнөхөн Дели хотод гарсан хүчингийн хэргийн золиос болсон 23 настай бүсгүйн үхэлд буруутай этгээдүүдийг шүүх хурал өчигдөр албан ёсоор эхэлсэн тухай Энэтхэгийн Цагдаагийн газраас эх сурвалжуудад мэдээлж байна.  Гэмт этгээдүүдийг хүний амь насыг хэрцгийгээр хөнөөсөн, хүчин, хүн хулгайлсан зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгагдаж, яллагдах нь тодорхой болоод байгаа юм байна. Зэрлэг этгээдүүдийн гарт өртсөн хохирогч бүсгүй өнгөрсөн долоо хоногт Сингапурын эмнэлэгт амьсгал хураасан. Мөн зарим эх сурвалжуудаар гэмт этгээдүүдэд тус улсын шүүх цаазаар авах ял оноож магадгүй хэмээн мэдээлж байсан юм. Шинэ Дели хотын Saket дүүргийн шүүхийн шүүгч Суман Налвагийн хэлснээр "Оюутан бүсгүйг хүчирхийлсэн таван хэрэгтнийг баривчлаад байгаа бөгөөд тэдний гэм буруутайг нотлох хангалттай баримт бий" гэжээ. Түүнчлэн цагдаа нар дээрх хэрэгт шүүхээр ял сонсохоор болсон таван гэмт этгээдээс гадна дахин нэг буруутай этгээдийг мөрдөн шалгаж байгаа тухай мэдэгдсэн байна. Тэрхүү этгээд нь хараахан насан хүрээгүй учир түүнийг насанд хүрээгүйчүүдийн шүүхээр шүүх болсон. Гэвч цагдаа шүүхийнхэн түүнийг насаа нуусан байж болзошгүй хэмээн үзэж яс болон  цусны шинжилгээ хийхээр болоод байгаа юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

demjij bn:
DEMJIJ BN MONGOLD BAS TSAAZ OGOH HEREGTEI TEGJ BJ ENE BUZRIIN HUCHIRHIILEGCHID NEGIIG BODOH BOLNO
2013-01-05