
"Лукас фильм" кино компанийн найруулагч 68 настай Жорж Лукас өөрөөсөө 25 насаар дүү нэгэн хөрөнгө оруулалтын компанийн захирал Меллоди Хобсон хэмээх бүсгүйтэй сүй тавьжээ. Одоогийн байдлаар сүй тавьсан гэсэн мэдээллээс бусад нь тодорхой бус байгаа юм.
Хатагтай Хобсон Лукас фильмээс гадна DreamWorks болон ABC телевизийн “Өглөөний мэнд Америк” нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг аж. Жорж Лукасын хувьд "Оддын дайн" болон Индиан Жонсын адал явдалт кинонуудын сүүлийн үеийн загваруудыг гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. "Оддын дайн" кино түүний хамгийн шилдэг кинонуудын нэг бөгөөд борлуулалтаараа одоо ч дээгүүрт бичигддэгхэвээр байгаа.
Лукас өмнө нь Марсиа Лукастай гэрлэж гурван хүүхдийн эцэг болсон бөгөөд 1996-1983 он хүртэл хамт амьдарсан юм
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ