З.Энхболд: МАН Засгийн газрын мэдээлэлд суухгүй гэдгээ хэлсэн

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц хүрэхгүй байгаагийн улмаас долоо хоногоор хойшлогдлоо. 11.55 цагийн байдлаар чуулганы танхимд хүрэлцэн ирсэн гишүүдийн ирц 48,6 хувьтай байсан юм. Гишүүдийн ирцийн байдлыг танилцуулбал, энэ өдрийн чуулганы хуралдаанд оролцохоор Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Д.Арвин, А.Бакей, Н.Батбаяр, Х.Баттулга, Г.Батхүү, Г.Баярсайхан, Ц.Баярсайхан, Р.Бурмаа, Д.Ганбат, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар,  Р.Гончигдорж, Б.Наранхүү, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Ч.Сайханбилэг, Я.Санжмятав, Ш.Түвдэндорж, Х.Тэмүүжин, З.Энхболд, С.Эрдэнэ, О.Баасанхүү, Н.Батцэрэг, Ц.Оюунбаатар, С.Сономпил, Ч.Улаан, Л.Цог, Ц.Цолмон,  С.Дэмбэрэл, С.Оюун, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн гишүүн ирсэн байв. УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Баярцогт, М.Зоригт, Д.Эрдэнэбат нар УИХ-ын даргаас чөлөө авсан бол гишүүн Л.Болд, Л.Эрдэнэчимэг, С.Батболд, З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар өвчтэй гэдгээ мэдэгдсэн байна. Л.Энх-Амгалан гишүүн УИХ-ын томилолтоор гадаадад ажиллаж байгаа юм. Харин УИХ-ын даргын зөвшөөрөлгүйгээр гадаадад яваа парламентын гишүүн  Ж.Батзандан, Ч.Хүрэлбаатар, орон нутагт яваа Д.Бат-Эрдэнэ, ирэх бололцоогүй гэдгээ мэдэгдсэн Б.Болор болон ямар ч шалтгаангүйгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирээгүй Су.Батболд, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Дашдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Н.Номтойбаяр, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, М.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ж.Эрдэнэбат, Д.Батцогт нарын гишүүн хуралдааныг тасалсан ирцтэй байсан. УИХ-ын чуулганы энэ өдрийн ээлжит хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Түүнчлэн  хууль, тогтоолын төслүүд  буцаах тухай,  “Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай”, Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан юм. УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааныг ирэх Пүрэв гариг хүртэл хойшлуулж буйг мэдэгдэхдээ “МАН Засгийн газрын мэдээлэлд суухгүй гэдгээ хэлсэн” гэдгийг танхимд ирсэн гишүүдэд дуулгалаа. Ерөнхий сайд үдээс хойш 15 цагаас  “Хаврын бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл” сэдвээр чуулганы танхимд мэдээлэл хийх юм. Засгийн газрын энэхүү мэдээллийн цагт гишүүдийн ирц хамаарахгүй учир 15 цагт танхимдаа эргэж цугларахыг парламентын тэргүүн гишүүдэд санууллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МоАХ-ны гишүүн:
МАН-ынхан "Боож үхэхэд бор шидэмс дутав" гэгчийн үлгэр л болоод байх шиг байна. Ард түмэн тэдэнд дүнгээ тавьчихаад байхад гомдсон хүүхдийн нулимс унагаад байхаа болиоч. Ялагдаж сурах хэрэгтэй шүү дээ. Сөрөг хүчнийхээ хяналтыг жинхэнэ утгаар нь тавьж чадахгүй мөртлөө хий атаа хорсолоо л гаргах юм. Бүүр өрөвдчихлөө байна. Кхк
2013-01-06
5112:
МОНГОЛЧУУДАА... ХУУЛЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАХААР АРД ТҮМНЭЭ МОЛИГОДОН ИХ ХУРАЛД НЭР ДЭВШСЭН МАН-ЫНХАНЫГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ БУЮУ ДАРААГИЙН СОНГУУЛИАР БҮР МӨСӨН СОНГОХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА... ЯАГААД АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙНА ГЭВЭЛ МАН-ЫНХАНД ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ЦАЛИН ХЭРЭГГҮЙШДЭЭ, ТЭД НАР ТЭРТЭЙ ТЭРГҮЙ АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ЛУЙВАРДААД АВЧИХСАН-ЖООРОЛЧИХСОН УЧРААС ЭНЭ 4 ЖИЛ СУУСАНЧ ЯАЛАА БАЙСАНЧ ЯАЛАА... ТЭНЭГ СОНГОГЧИДОО...
2013-01-05
ub:
man-n luivarchid l ajil tasalj,hugjild goh degee bolj bgaa bizee...
2013-01-04
Зочин:
Гэмт хэрэгтэнгүүд их хуралд нуугдах эсэхээ шийдэх болохоор орж хуралд ирэхгүй байна. УИХ гэж сэжигтэнг хадгалдаг газар болжээ. Хурал таслах бол тэдэнд юу ч биш. Шийтгүүлчихгүй яаж дураараа 4 жил болохов гэж боддог бололтой. Сонголтоо зөв хийхгүй,намуудын хууль гаргаж намаа цэвэрлэхгүй бол төр нэг хариуцлагагүй толгойтой үүрэг хүлээдэггүй гишүүдтэй болох нээ.
2013-01-04
хаха:
ажлаа тасалж цалин авч болдог юмуу
2013-01-04