Г.Отгонцэцэг "Ододтой бүжиглэе"-д илүүрхлээ

img

Хоёр сар гаруй үзэгчдэд үдэш бүр бүжгийн спортын гайхамшийг мэдрүүлсэн "Ододтой бүжиглэе" нэвтрүүлгийн гала тоглолт боллоо. Болзсон цагтаа очиход, арын албаны хүмүүс гэрэл, тайзаа засч оролцогчид хараахан ирээгүй байв. Төд удалгүй Anemone хамтлагийн дуучин Жанна ирчихсэн, бүжгээ бэлтгэж харагдсан. "TV5" телевизээс гуравдахь удаагаа зохион байгуулсан "Ододтой бүжиглэе" шоу нэвтрүүлгийн ялагчийг тодруулах гала тоглолт жүжигчин Ууганаагийн хөгжилтэй яриагаар эхэллээ. Бүжгийн спортын гайхамшгийг үзэгчдэд мэдрүүлж, нийт 10 бүжгийн төрлөөр өрсөлдсөн бүжигчин "одод" шилдгийн, шилдэг бүжгээ дахин бүжиглэсэн юм. Энэ удаагийн нэвтрүүлэгт дуучин, жүжигчин, нугараач гээд урлагийн салбар бүрт тэргүүлж буй дуучин Б.Болдбаатар, ноён Бондгор, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, Anemone хамтлагийн дуучин Баяржаргал, Маск продакшны жүжигчин С.Ганзориг, мисс Ч.Содтуяа, уран нугараач Лхагва-Очир нар оролцсон билээ. Тэмцээний ялагчийг гран-при шагналд Араб улсаар аялах эрхийн бичиг, таван сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэж, тусгай дэд байруудад шалгарсан бүх оролцогчид Бээжин, Хөх хотоор аялах эрхээр шагнууллаа. Энэ үдэш ноён Бондгор, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг нар үндэсний бүжиг, ардын урлагаа магтан бүжиглэсэн нь бусад оролцогчдоос илүү харагдсан юм. Мөн шартай, ширүүн үгтэй  С.Ганзориг үзэгчдээс уучлалт гуйж "Телевизээр хэрэлдсэн бол уучлаарай. Гэхдээ миний нэвтрүүлэгт оролцсон хор, шар байсан юм шүү" гэсэн юм. Тус нэвтрүүлгийн "Гран-при"-г УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг хүртэж, дэд байранд уран нугараач Лхагва-Очир хүртсэн юм. Үзэгчдийн мессеж санал, шүүгчдийн өгсөн хамгийн өндөр оноог авсан жүжигчин бүсгүй ямар бүжигчин болохоо харуулж бас нэгэн дүрээр үзэгчдэд хүрлээ. Тэрээр бүжгийн төрөл бүрт өөрийн сэтгэл зүрхээ зориулж, хувцаслалт, гадаад дүр төрх, зан характерийг чадварлаг хослуулж байсан нь үзэгчид, шүүгчдийн үнэлэлтийг 100 хувь авсан юм. Харин тус тэмцээний ширүүхэн өрсөлдөгчийн нэг уран нугараач Лхагва-Очир шагналаа авч чадаагүй юм. Тэрээр ОУ-ын циркийн фестивальд оролцохоор, гадагшаа явсан аж. Харин шилдгийн, шилдэг бүжгээ бүжиглэсэн "Ододтой бүжиглэе" нэвтрүүлгийн "Шилдэг стандарт бүжигчин" жүжигчин Б.Болдбаатар, "Хамгийн эрч хүчтэй, дайчин бүжигчин" С.Ганзориг, "Шилдэг үзүүлбэртэй бүжигчин" мисс Ч.Содтуяа, "Шилдэг латин бүжигчин" дуучин Жанна, "Олны таашаалд нийцсэн бүжигчин" ноён Бондгор, үзэгчид, шүүгчдийн саналаар шалгарлаа. Эх сурвалж: www.times.mn  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsoom:
энэ отгоо бүтэхгүйээ хажуу хавиргныхан нь хүмүүс хэлдэггүй юм байхдаа хөл нь аймар майга даравгар ам,,,,, өмнөөс нь санаа зовмоор,,,,,
2013-01-14
Hiimel hvvhend hiimel erhten heregtei bolbuu medeh hvn b.n uu minii hereglej baisan huuchin erhten b.g yum zarchihbal uur tomiig abii
2013-01-05
Hatagtai bondgor:
Shal teneg shou ter teneg ynhan shig hvvhen yuna goe bvjiglesen gej ter chin ene tv5 tilbiziin zahirtai naizuud baihgvi yu ehneese ylagchina todorhoi bolchihson yumand busad oroltcogch narna tcag zabaa garzadaad dimii baisan yum ter teneg otgontcetceg gedeg hiimel hvvhniig gantcaarangna vldeegeed shougna haychaad ybah baisan yum
2013-01-05
bold:
Bondgor gej 1 buduuleg baliar amitan boliosoi ichdeggui yum bh daaa sejgiin amitan
2013-01-05
shuugchid ni yaj hiigeed magtaad l gargah ugee olj yadsan haragdaad shudarga l baij shuugch baina shuu dee ter uran nugaraachiig bondgortoi haritsuulj shiine gedeg bol bolomjgui biz dee
2013-01-05
noen bondgor bujugleh geheesee iluu hodloh gej yarival yamar ve...ih l bolhi buduuleg nevtruulgiin utgiig aldagduulsan yum shigee targan humuuseer bag burduuleed tusad ni hiivel yu yum gehees denduu ih chadvariin yalgaa haragdsan tegeed shuugchdiin unelgee ni yadarsan yumaaa
2013-01-05
нугараач залуу илүү байсан ш дээ шүүгчидээ,
2013-01-05
zochin:
he he goyo helsen
2013-01-04
hg:
Шоу ч гэж дээ. Ямар ч асуудалтай байлаа гэсэн зарим нь олон түмнээ хүндлээд хөл олигтойхон хөдөлгөх хэрэгтэй байсан шүү дээ..
2013-01-04
aimaar darvaisan huuhen, nudend huiten yag yashka shig sanagdaad bdiin, gadnaasaa, zailuul dotood hun ni yamar um boldoo medq, gehdee gargasan amjiltad ni bayar hurgie
2013-01-04