
Дуучин Мадонна Швейцарийн Алпийн нуруунд амралтаа өнгөрүүлж байна. Тэрбээр цанаар гулгаж сурахаар ихэд шамдаж байгаа аж. Гэвч дуучин бүсгүйн эхний оролдлогууд тун ч бүтэлгүйхэн эхэлсэн бөгөөд хэд хэдэн удаа хүчтэй унасан гэнэ. Түүнд багшилж байгаа гол хүн нь түүний бага охин Мэрси юм байна.
Амралтаа байгальд, эрүүл мэнддээ тустай спортоор хичээллэж өнгөрүүлж буй дуучин охин Лоурдс болон Мерси нартайгаа мөн 25 настай найз залуу Брахим Заибатын хамтаар тун ч сонирхолтой өнгөрүүлж байна. Тэрээр зөвхөн цанаар гулгахаас гадна цасны хавтан болон чаргаар гулгажээ. Мадонна цасны хар өнгийн хослол өмссөн байжээ. Гэр бүлийн цасны баярт нь түүний хөвгүүд ирээгүй юм. Рокко болон Девид нар аавынхаа хамтаар буюу Маддонагийн экс нөхөр Гей Риччитэй хамт амьдарч байгаа.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ