
Саяхан эмч, сувилагч нарын буруугаас дөнгөж төрсөн нярайг халуунд усанд түлсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өнгөрөгч оны сүүлээр Увс аймгийн Зүүнхангай суманд бас нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Тангараг өргөсөн сумын их эмч Л.Мянганбаяр тангараагаасаа буцаж, улстөржиж өвчтэй хүүхэд үзэхээс татгалзсанаас болж нэг сартай хүүхэд эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Тэрээр орон нутгийн сонгуулиар МАН-аас нэр дэвшиж ялагдсан бөгөөд хүүхдийн эцэг эхэд “Хүүхдээ Ардчилсан намынхаа даргад үзүүл” хэмээн эмнэлэгийн тусламж үзүүлээгүй байна.
Энэ тухай хүүхдийн аав н. Гэрэлээгээс утсаар тодруулга авсан юм.
- Таны хүүхэд эмнэлэгийн тусламж аваагүй хэд хоносон бэ?
- Сумынхаа эмнэлэгт үзүүлэх гээд очихоор их эмч Л.Мянганбаяр Ардчилсан намынхаа даргад үзүүл гээд хэл, амаар доромжлоод үздэггүй байсан. Бараг арав гаруй хоног үзүүлэх гэж хөөцөлдсөн. Хүүхдийн маань бие нь муудаад утас руу нь залгатал "Амралтын өдөр хүн үзэхгүй, ажлын өдөр үзүүл" гэсэн. Тэгээд л очихоор үзэхгүй сүүлдээ бүр утсаа ч авахаа больсон. Ганцхан манай хүүхдэд тохиолдсон хэрэг биш юм билээ. Ер нь үзүүлэх гээд ирсэн нэлээд хэдэн хүмүүстэй ингэж харьцаж байсан гэсэн.
-
Тө өргөдөл гомдлоо гаргасан уу?
- Холбогдох байгууллагад нь өргөдлөө өгчихсөн байгаа. Хариу нь арай ирээгүй байна. Нааштай хариу ирэхгүй бол Улсын Дээд шүүхэд хандана гэж бодож байна. Ер нь дээд талаасаа эхлээд хахууль, авлига авч ард түмнээ доорд үздэг болсон цаг ирж дээ. Ард түмэн нь хичнээн хашгираад ч төр, засаг нь сонсохгүй юм байна лээ.
Эх сурвалж:
www.times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ