Саркози Каддафигаас мөнгө авсныг гэрчлэх гэнэ

img

Ливи болон Франц улсуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан Ливаны бизнесмэн Зиад Такиеддин талийгаач Муаммар Каддафигийн дэглэм Францын экс Ерөнхийлөгч Николя Саркозигийн сонгуулийн кампанит ажилд санхүүгийн туслалцаа үзүүлж байсныг нотлов. Ийм мэдэгдлийг Такиеддин шүүгчтэй ярилцах үеэрээ хийжээ. Үүнийгээ тэр Францын нэгэн томоохон сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр нотлосон байна. Ливийн экс удирдагч 2006-2007 онуудад Саркозигийн сонгуулийн сурталчилгаанд зориулж мөнгө шилжүүлж байсныг гэрчлэх баримт бичгүүдийг шүүх дээр дэлгэнэ гэдгээ бизнесмэн эр амлажээ. Түүний хэлснээр бол энэ санхүүжилт сонгуулийн дараа ч үргэлжилсэн гэнэ. Нийтдээ Триполи Саркозид 50 гаруй сая еврогийн туслалцаа үзүүлсэн аж. Мөн үеэр Каддафигийн зөвлөх Башир Салех Елисейн ордны нарийн бичгийн дарга Клод Геантай хэд хэдэн удаа уулзсаныг Такиеддин өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ