Н.Энхболд: Нам хэрэггүй гэж байгаа хүмүүс бүгд намтай шүү дээ

img

УИХ-ын дэд дарга, Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн дарга Н.Энхболдтой ярилцлаа. -Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг сүүлийн үед гацаанд орлоо. Энэ хууль батлагдах эсэхэд хүмүүс эргэлзэж эхэллээ. Та харин яаж харж байна? -Сонгуулийн хуулийн зөвшилцөлд ахиц гарч байгаа. Пүрэв гаригт манай намын бүлэг нэлээд сайн ярилцсан. Ямар боловч сонгуулийн хуулийг шинэчлэн батлах хэрэгтэй. АН-ын зүгээс санал болгож байгаа зүйлийг дахин ярилцъя гэсэн. Тэгэхээр нэгдэх өдөр \өнөөдөр\ бүлгийн хурлаараа ярилцана. Миний хувьд ажлын хэсгийг ахлаад хэдэн сар болж байна. Энэ долоо  хоногт санал нгдэж чадаагүй байгаа асуудлаар зөвшилцөлд хүрч чадах байх гэж найдаж байна. Өнгөрөгч долоо хоногтой харьцуулахад нэлээд нааштай алхамууд хийгдсэн. -МАН-ын бүлгийн хувьд сонгуулийн хуулийг батлуулахын тулд нэлээд буулт хийж байгаа мэт харагдаж байна. Хэдийгээр 48\28 хувилбараас өөр тооны тунхай ярилцахгүй гэж байсан бол АН-ын бүлгийн саналыг эргэж харах болж байна? -Буулт хийх хийгүй тухай бол өөр юм. Нэгэнт хоёр талаас хийж байгаа яриа хэлэлцээр болохоор нэгийнхээ санал, байр суурийг сонсож, нийгэмд ямар хүлээлт байгаа гэдгийг харах хэрэгтэй. Хамгийн гол нь АН-ын хариуцлагатай улстөрийн хүчний хувьд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх талаар санаачлагатай байгаа гэдэгт итгэлтэй байна. УИХ-ын зарим гишүүн хуучнаараа явах сонирхолтой, намын дарга нар  холимог тогтолцоог дэмжихгүй байгаа гэнэ гэсэн яриа гараад байгаа. Миний бодлоор намын удирдлага, улстөрчид сонгуулийн хуулийг шинэчлэх саналтай байгаа гэдэгт итгэж байна. -Санал нэгдэхгүй байгаа нэг зүйл нь тойрог хуваах. МАН-ын бүлэг 48 тойрогтой байя гэсэн бол АН-ынхан 26 тойрог байх ёстой гэсэн. Үүнийгээ аймгуудыг хувааж болохгүй гэж тайлбарлаад байгаа? -Сонгуулийн хууль батлагдлаа гэхэд дараа нь сонгуулийн тойргийн хуваарилалт гарч ирнэ. Өнөөдрийн байдлаар хоёр талаасаа тойргийг дахин хуваарилах бололцоо байхгүй гэсэн тохиролцоонд хүрсэн гэж бодож байгаа. Харин тойрог хэдэн мандаттай байх вэ гэдэг байна. Тойрог хуваахдаа хүн амын өсөлт, нягтаршил гээд баталгаатай байдлыг бодож холимог тогтолцоог сонгосон. Миний бодлоор одоогийн тойргоор явж мандат нь хэд байх вэ гэдгийг тохирох. Манай намын бүлгийн хувьд нэг тойрогт хоёр мандаттай байлаа гэвэл хоёр тойрог байхаар зохицуулъя гэж байгаа. Тухайлбал, Төв аймагт дөрвөн мандаттай нэг тойрог байсан бол хоёр тойрог болгох гэсэн зүг. Гэхдээ энэ эцсийн хувилбар биш. Одоо бид нэг мандаттай байх уу олон мандаттай байх уу гэдэг дээрээ саналаа нэгтгэх хэрэгтэй байна. -Таны хувийн бодлоор хэдэн мандаттай байвал хамгийн боломжтой вэ? -Аль нь ч байж болно. Олон мандаттай болохоор нэг намын нэр дэвшигч хоорондоо хэл амаа ололцохгүй  байдал гарсан. Энэ нь намын төлөвшил, эв нэгдэлд нөлөөлнө  гэдгийг харуулсан. Ийм зүйл дахин гарахгүй, намын гишүүд эв нэгдэлтэй байх юм.   -Нэг мандат нэг тойрог гэж аймгийг хуваахыг дэмжихгүй  гэдгээ АН-ын бүлгийнхэн хэлж байгаа. Мөн тойрог, санал худалдаж авах боломж өгнө гэж үзэж байгаа? -Манай намаас Ард түмнээ сонсъё аяныг явуулсан. Би хот, орон нутгийн аянд оролцож иргэдийн хэлж ярьж байгааг сонссон. УИХ-д гишүүнийг сонгоод эргээд холбоотой байх  орон нутгийнханд чухал байна гэдгийг иргэдийн зүгээс хэлж байна. УИХ-ын гишүүн орон нутагтаа байнгын холбоотой байж хөрөнгө оруулалт оруулж байгаа нь зүгээр юм гэсэн уур амьсгал ажиглагдсан. Анхнаасаа пропорциональ тогтолцоо руу оръё гэж ярьж байсан гол шалтгаан нь эдийн засгийн хувьд ч ашигтай гэсэн байр суурь байсан. Жижиг тойрог болохоор  нийгмийн баялаг ихээр хуваагдаж  УИХ-ын гишүүн тойрогтоо таалагдах зүйл боддог. Үүнээс болж улс орны хэмжээний томоохон асуудал орхигддог. Үүнийг арилгахын тулд торйгуудыг томсгож нийтийн эрх ашгийн төлөө ажиллах хэрэгтэй юм байна гэсэн. Одоо манай улсын эдийн засаг томроод ирэхээр шийдвэр гаргах түвшиндөө эв нэгдэлтэй, нэгдсэн байр суурьтай байвал хөгжих боломж харагдаж байна. Тухайн асуудал орон зай, түүхэн нөхцөл байдалдаа хэрэгждэг. Тиймээс ярилцаж байгаад сонгуулийн тогтолцооны хоёр хувилбарын сайн талуудыг нэгтгэж холимог тогтолцоог авахаар болоод байна. -Холимог тогтолцооноос сонгоод байгаа хувилбараар 28 суудал нь намын жагсаалтаар орж ирнэ. Тэгэхээр би том асуудал шийднэ, чи жижиг тойргийнх гэж зөрчил үүснэ гэсэн шүүмжлэлийг энэ хувилбарыг дэмжихгүй байгаа  хүмүүс гаргаад байгаа? -Хэдийгээр намын жагсаалтаар орж ирсэн ч гэлээ өөрийн төрсөн нутагтаа нааштай хандана. Холимог тогтолцоог хамгийн сайн хэрэгжүүлж байгаа ХБНГУ-ын парламентын гишүүд намын жагсаалт гэлтгүй өөрийн хот руу ханддаг гэсэн. Тэгэхээр манайд энэ байдал  байж л таараа. Монголчууд  өссөн төрсөн нутагтаа  хамгийн их элэгтэй ханддаг. -Тэгвэл сонгуулийн хуулиа өөрчлөхөө больчихвол яасан юм? -Нийгэмд сонгууль шударга болдоггүй гэх шүүмжлэл, сонгуулийн тогтолцоо шинэчлэгдэнэ гэсэн хүлээлт нэгэнт бий болсон. Тэгэхээр хуучин хуулиараа явах тухай байж болохгүй гэж бодож байгаа. -Өмнө нь сонгуулийн хуулиа шинэчлэхээр хэлэлцэж байгаа батлах үед АН-ынхан буцаж байсан. Энэ удаа ч түүх давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс зөвшилцөж чадахгүй бол гишүүд амбицаа дарж санал өгөх маягаар шийдэж болно гэдгийг МАН-ын бүлгийн дарга хэлсэн. Тийм боломж байна уу? -Сонгуулийн хуулийг хэлэлцэж байсан олон тохиолдол байна. Хуулиа батлах эцсийн алх цохих мөчид АН-ынхан татгалзан болиулж байсан тохиолдол бий. Намууд шийдэж чадахгүй бол УИХ-ын гишүүд хувийн үзэл бодлоор санал хураалгах боломж байгаа гэж хэлсний шалтгаан нь энэ хуулийг гаргачих юмсан. Сонгуулийн тогтолцоог шинэчлэх юмсан гэж бодож яваа хүний санал бодол байх.  Миний хувьд үүнийг дэмжиж байгаа. УИХ-ын дарга зөвлөлийн гишүүдийн хурлын үеэр Сонгуулийн хуулийн төсөлд зөвшилцөж чадахгүй бол санал хураах боломж бий гэж хэлсэн. -Сүүлийн үед ИЗНН болон парламентад суудалгүй зарим намын зүгээс намын хатуу гишүүнчлэлгүй болъё гээд байгаа. Энэ саналыг та дэмждэг үү? -Өнөөдөр улстөрийн намуудыг үгүйсгээд байгаа ярианы цаана улс төр явж байна гэж харж байна. Ардчиллыг хөгжүүлээд олон жил явсан, сонгодог парламентын тогтолцоотой улс орнууд улстөрийн намуудтай байсаар ирсэн. Магадгүй дэлхий дахинаараа улстөрийн намгүй болчихвол энэ жамыг дагахсан. Одоогоор бодлого зангиддаг, боловсруулдаг нь улстөрийн намууд байна. Ерөөсөө намгүй болчихвол 2,7 сая хүний тал хувь нь сонгуулийн насныхан, сонгуульд оролцох, нэр дэвших эрхтэй болно. Бүгдээрээ оролцоод 76 нь яллаа гэж бодъё. Ингэсний дараа бодлого боловсруулж шийдвэр гаргах болоход зангидах, чиглүүлэх зүйлгүй харанхуй байхаар төсөөлөгдөөд байна. Улстөрийн нам гэдэг хэсэг бүлэг хүн сайн дураараа нэгдсэн бөөгнөрөл биш. Нийгэм, олон нийт юу хүсэж хүлээж байна түүнийг томъёолох, бодлого болгож хэрэгжүүлдэг. Өнөөдөр улстөрийн нам хэрэггүй гээд байгаа хүмүүс өөрсдөө нэг нэг нам байгуулчихаад л явж байгаа. Тэгэхээр хүний нийгмийн түүхэнд зохион байгуулалттай, эвлэлдэн нэгдэж байх хэрэгтэй.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ол:
төв аймагт юу ч хийгээгүй нөхөр дөө
2012-11-22
Өөжгий, Хас тэмдэг:
БИ Л ЛАВ НАМыг хэрэггүй гэж үздэг. Ирэх сонгуульд архаг гэмт хэрэгтнүүдийн уурхай болсон АН, МАН-д санал өгөхгүй гэдэг баримтлал дээр хатуу зогсоцгооно шүү олон түмэн минь. Ийм алтан боломж ард олон бидэнд олон олдохгүй гэдгийг ойлгоцгооё. Энэ бол маш энгийн. Сонгуулийн хуудасны сонгогдогчийн нэр дотроос АН, МАН-ын гишүүдийн нэрийг дугуйлахгүй. Нам сонгох хэсгээс АН, МАН-ын нэрийг дугуйлахгүй байхад болно. Энэ удаад бусад намуудаас том жижиг гэж ялгахгүйгээр сонгоцгооё. Хүний хийдэг албыг алдаатай ч оноотой ч хийж л таараа. Туршлагажиг. Гагцхүү АН, МАН хоёр төр бузарласан намуудаас салж нэг үзэцгээе. Монголчууд бид хамтдаа энэ хоёр намыг улс төрийн тавцангаас хөөн зайлуулж татан буулгаж чадна.
2012-01-25
uxna ishig shig ene nuxriin yarlstlagaas avax yum daanch alga odoo ach naraa xaraqad tedendee ylger yarij biax tsag ni bolson
2011-11-28
EVT companiin boss bizdee?
2011-11-26
Enhboldod amjilt husey ! Shudraga baigaarai!
2011-11-26
Мань эр сүүлчийн асуултыг ойлгосонгүй бололтой. кккк
2011-11-16
Айраг сум дуурэг хороодын иргэдийн хуралд намаас нэр дэвшдэгийг л зогсоох хэрэгтэй. Ингэвэл хавтгайрсан улс туржилт нлээд саармагжина. МVAH Jangar
2011-11-08
АЛУУРЧИД
2011-11-08
Yasan hachin booronhii nohor ve. Ali n ch yalgaagui geh shig yugaa yariad baigaan
2011-11-08
Юу ч гээд байгаа нь ойлгогдохгүй хачин яриатай бөөрөнхий нөхөр байнаа
2011-11-07
НЭГ ИЙМЭРХҮҮ ХИЙЖ БҮТЭЭСЭН ЮМ Ч ҮГҮЙ АЯ ТАЛ ЗАССАН, ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ НОХОДУУД ХАМГИЙН АЮУЛТАЙ
2011-11-07
Íèéñëýë-ñ ÓÈÕ-ûí 50%-ã íýð äýâø¿¿ëýõ õýðýãòýé, íèéò ñóóäëûí òîîã 99 áîëãîõ õýðýãòýé, áàñ ìýäëýãèéí øàëãàëò àâàõ õýðýãòýé ýäèéí çàñàã,óëñ òºðèéí , ìîíãîë õýë-èéí òàëààð
2011-11-07
Нам байж ч болно бас байхгүй ч байж болно. Манайд баг, сум, дүүрэг, аймаг, нийслэл гэсэн бодит тогтолцоо бий. Эндээс зөв хүмүүсээ таниулж дэвшүүлэх замаар сонговол ард түмний үүрэг оролцоо бодит болж зөв хүн сонгогдох бусуу.
2011-11-07
Н. Энхболдыг арай гайгүй гишүүн гэж боддог. Тэгсэн чинь бас юм ойлгодоггүй юм уу даа. Нам хэрэггүй гэж хэн ч яриагүй ш дээ. Зөв үзэл баримтлалтай, улс орноо хөгжүүлж чадна гэж үзсэн намаа заавал гишүүн нь бололгүйгээр дэмждэг сонгогчидтой байх асуудлыг л ярьж байгаа юм биш үү.
2011-11-07
N.ENKHBOLD-g gaigvi yls turch gej vneldeg bailaa YUm oilgodoggvi yum baina, namyn gishvvnchlelgvi bolgovol mongolyn irgediig heregtei hereggvi namyn batlah uvurtluulj taltsyylahaa boliod harin tsuun heden yls turchid namynhaa vzel barimtlal ylsyn hugjliin bodlogooroo yraldaj ard irgedees demjleg avdag baival zuv bolno
2011-11-07
Энэ мэт тугалган нөхдүүд улс төрд хэрэггүй
2011-11-07
Torogtoo tavaas dooshgui jil ajillaj amxdarsan hunii neriig devshuuldeg bolgovol Ikh Hurald nit songogchdin duu hooloi bolj tedentei nyagt holbootoi bolno.
2011-11-07