
Бидний баяр дуусах биш. Харин ч өсөн нэмэгддэг болсон билээ. Гэхдээ Цагаан сар бол яалт ч үгүй тэмдэглэх ёстой үндэсний баяр мөн юм. Тэмдэглэх тал дээр зарим нэг учир дутагдал бий байх.
УИХ дахь эмэгтэйчүүдийн зөвлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж Цагаан сарыг ургийн баяр болгон ахмадуудаа хүндэтгэн, хүндрэл багатай тэмдэглэхийг уриалав.
Тэд нэгэн баримт дэлгэсэн нь анхаарал татахгүй байх аргагүй харагдав. Монгол Улс 730 мянган өрхтэй, нэг айл дунджаар 500 орчим мянган төгрөгөөр баярладаг гэвэл, нэг баярыг нэг их наяд төгрөгөөр тэмдэглэдэг гэсэн тоо байгаа юм. Анхаарахад илүүдэхгүй биз.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ