Мисс И.Төгсөөгийн ялдам төрх
“Miss Mongolia” наадмын тэргүүн миссээр шалгарсан И.Төгсөөгийн зурагуудаас уншигчиддаа хүргэж байна. Одоо 19 настай И.Төгсөөг ганц үгээр дүгнээч гэвэл тэрээр хөгшчүүдийн хэлдгээр ёстой л “эвдрээгүй охин”. Тэрээр 180 см-ийн өндөртэй, биеийн харьцаа нь 92х64х93.
Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, эдийн засгийн II курсын оюутан. “Үнсгэлжин”, “Монголжингоо” гээд уралдаан тэмцээнд оролцдог байсан И.Төгсөө 12 настайгаасаа загвар өмсөж ирсэн.
Анх “Miss international-2005″ тэмцээнд оролцож, гуравдугаар байр буюу фото миссийн өргөмжлөл, 2009 онд “Miss friendship international” гэх 70 орны гоо бүсгүйчүүд оролцсон уралдаанаас эхний байр, 2010 онд “Miss Global beauty Queen” олон улсын наадмын мөн тэргүүн байрын шагналыг тус бүр гардаж байсан. Цаашид эх орныхоо нэрийг олон улсын загварын тайзнаа гаргах чадварлаг загвар өмсөгч юм.







СЭТГЭГДЭЛ БИЧИХ