Улаанбаатарт 20-22 хэм хүйтэн байна

img

Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Идэр, Тэс, Буянт, Эг, Үүр голын сав газраар 28-33 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул голын сав газраар 22-27 хэм, Алтайн өвөр говь болон Говийн нутгийн өмнөд хэсэг, Монголын Дорнод талаар 10-15 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 20-22 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 30 хэм хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ