
Увс аймгийн Зүүнхангай суманд МАН-аас нэр дэвшсэн нэгэн эмч өргөсөн тангаргаа умартжээ. Ард түмний эрүүл энхийн манаанд зогсож, өргөсөн тангарагтаа үнэнч байхаа умартсан эмчээс болж дөнгөж нэг сартай нярай амиа алдсан байна. Сумын эрүүл мэндийн нэгдлийн эмч Л. Мянганбаяр орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй байна. Гэтэл энэ уураа нутгийн ард иргэдэд гарган, эмчлүүлэхээр очсон хүүгийн эцэг эхэд “ Би танай хүүхдийг үзэхгүй. Та нар тэр Ардчилсан намаас гарсан гишүүндээ очиж үзүүл” хэмээн хэлсэн байна. Ингэж эмчийн ёс зүйг уландаа гишгиж, хүн чанараа гээснийх нь хариуд хорвоод мэндлээд удаагүй бяцхан хүүхэд эмнэлгийн тусламж авч чадаагүй хорвоог орхисон байна.
Энэ талаар сумын засаг дарга Н.Зулбаяраас тодруулахад "Яг намайг байхад болсон явдал биш. Саяны орон нутгийн сонгуулиар өрсөлдөөд ялагдсан юм билээ. Тэгээд хүүхдээ үзүүлэх гэж очсон эцэгт нь намынхаа даргад үзүүл гээд халгаагүй гэсэн. Одоогоор энэ хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд, цалингийн 20 хувиар торгуулсан ” гэлээ.
Харин хүн чанараа умартсан эмч одоог хүртэл ажлаа хийж байгаа гэнэ.
Эх сурвалж:
www.times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ