
Дуучин Женнифер Лопезийн ширүүхэн төрхтэй зураг дараа сард “Bazaar” сэтгүүлийн нүүрийг чимэхээр болжээ. Түүний өмссөн даашинз болон туфль нэлээд этгээд загвартай. Гэвч түүний энэ хослол зөвхөн Же Логийнх байж чадаагүй юм. Учир нь түүнийхтэй тун төстэй загварын даашинзаар Энн Хэтуэй гоёсон байжээ.
“Bazaar” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр өөрийн уран бүтээлийн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн бөгөөд үүний зэрэгцээ бүжигчин найз залуугаа багагүй магтаад авсан юм. Тэрээр Марк Антонигоос салсны дараа нэг хэсэг ганц бие ээжийн амьдралаар амьдарч байгаад Каспер Смарт хэмээх бүжигчин залуутай болзож эхэлсэн. Смарт Жей Логийн дөрвөн настай хүү Макстай нэлээд дотно. Же-Ло “Тэд цагийг хамтдаа зугаатай өнгөрүүлж чаддаг. Смарттай би өмнө нь ч сайн найзууд байсан. Би түүнд бүх зүйлээ илэн далангүй ярьдаг. Тэр үнэхээр сайн найз минь байж чаддаг. Би Смарттай хамт байхдаа их таатай байдаг” хэмээн магтжээ. Түүнчлэн Смарт уран бүтээлийн сайн зөвлөгч байдаг гэж хэлсэн юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ