Швейцарийн эртний банкийг америкчууд хаав

img

Швейцарийн хамгийн эртний хувийн банкуудын нэг болох Wegelin & Co банк үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарлав. Тус банк Америкийн иргэдэд татвар төлөхөөс зайлсхийхэд туслалцаа үзүүлдэг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа ийм мэдэгдэл хийсэн аж. 250 гаруй жилийн тэртээ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус банк сүүлийн 10 орчим жилийн туршид АНУ-ын иргэдэд нийтдээ 1.2 тэрбум долларын татвар төлөхөөс зайлсхийхэд нь туслаж байснаа хүлээсэн билээ. Нөхөн төлбөр болон торгуулийн хувиар энэ банк АНУ-ын засаг захиргаанд 57.8 сая доллар өгөхийг зөвшөөрсөн гэнэ. Харин тус банк татвараас зайлсхийсэн Америкийн иргэдийн нэрийг ил болгох эсэх нь тодорхойгүй байна. Төв офис нь Швейцарийн Санкт-Галлен гэдэг жижиг хотод оршдог уг банк 1741 онд байгуулагджээ. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ