
Супер модель Наоми Кэмпбелл Парис хотын гудамжинд дээрэмдүүлж, биедээ гэмтэл авсан тухай албаны эх сурвалж мэдээллээ. Францын цагдаа нарын мэдээлж буйгаар мотоциклтэй хоёр этгээд түүний хажуугаар хурдлан давхиж гар цүнхийг нь булаасан гэнэ. Тэдний араас Наоми машинаа унан хөөсөн боловч барьж авч чадалгүй хоцорсон байна. Энэ үеэр супер моделийн зүүн гуяны шөрмөс гэмтэж, хөхөрч хавдсан аж.
Авсан гэмтлээсээ болж хэд хоногийн турш алхаж чадахгүй байсан учир тэргэнцэрт суухад ч хүрчээ. Энэ хэргээс болж Наоми сэтгэлээр унаж, хэсэг хугацаанд гэрээсээ ч гараагүй гэнэ.
Тэрээр дээрэмдүүлсэн тухайгаа хэвлэлийнхнээс нэлээд нууцалж байжээ. Гэмт этгээдүүд одоог хүртэл олдоогүй байгаа гэнэ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ