Тасманы аралд түймэр гарч байна

img

Австралийн  үзэсгэлэнт арлуудын нэг Тасманд их хэмжээний ойн түймэр асч  мянга мянган хүн гэр орноосоо дүрвэж байна. Одоогийн байдлаар дор хаяж 80 гаруй айлын байшин, эдлэн газар шатсан гэсэн мэдээллийг албаны эх  сурвалжууд өгчээ. Түймрийн улмаас Тасманы арлын нийслэл Хобарт хот орчим бүхэлдээ утаанд автаж түүнчлэн агаарын темпратур 41 градуст хүрээд байгаа аж. Үүнээс үүдэлтэйгээр далайн эргийн ойролцоох суурингууд руу хүмүүс ихээр ирэх болсон байна. Галын дөл хүчтэй байгаагаас  хүн тогтож суухын аргагүй халуун  байгаа гэнэ. Түймэр 40 орчим газар нутагт асч байгаа. Энэ нь унтраахад илүү төвөгтэй нөхцөл байдал үүсгээд байгаа юм. Гал сөнөөгчид тасралтгүй олон цагаар ажиллаж байгаа ч галыг унтраах хангалттай хүч болж чадахгүй байгаа хэмээн аврах албаныхан хэлж байна. Аз болоход хүний амь нас эрсдээгүй байна. Цагдаа нар болон аврах албаныхан галыг хот руу оруулахгүй байхын  тулд чармайн ажиллаж байгаа бөгөөд хот дотор гал орвол их хэмжээний сүйрэл дагуулах нь дамжиггүй. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

YuSo:
YuSo chi nadtai chatlahgui yumuu, tanai tend hetsuu bga gene shu, bolgoomjtoi baigaarai hairaa.
2013-01-05