Утаанбаатарын үнсээр аргалсан зам,
Гэр хорооллын гудмуудаар зарим замуудад хальтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авчээ. Та давс цацсан гэж бодож байна уу. Тэгвэл үгүй юм. Хавь ойрын машин тэрэгтэй айлууд үнсээ асгаж "гулгаанаас сэргийлнэ". Хальтирч гулсаж, осол гаргаж байхаар оргүйгээс ядаж үнсэн замтай нь ч дээр юм. Явган хүн ч хальтирах нь багасна. Гэхдээ л энэ бол үнс, үнс бужигнасан замтай нийслэл бүхий улс Монголоос өөр хаа ч байхгүй. Хөөрхий дөө үнсэн замтай Утаанбаатар минь.








СЭТГЭГДЭЛ БИЧИХ