Ирээдүйн олимпийн тэшүүрчид Пёнчан хотыг зорив

img

Пёнчан-2018 өвлийн олимпийн наадам болох БНСУ-ын Ганвон мужийн захиргаанаас "Dream" хөтөлбөрт хамруулахаар МҮОХ-нд ирүүлсэн урилгын дагуу манай өсвөр гурван тэшүүрчин, дасгалжуулагч Б.Болдбаатар (Төв аймгийн Эрдэнэ сумын сургууль)-ын хамт Гуулин орныг зорив. Ирээдүйн цагаан олимпод оролцох хүсэл эрмэлзэл өвөртөлсөн 13-14 насны Б.Зоригтбаатар, Г.Маралмаа (хоёул Сонгинохайрхан дүүргийн IX сургууль), Я.Зоригтбаатар (Төв аймгийн Эрдэнэ сумын сургууль) нар 14 хоногийн турш дэлхийн 50 гаруй орны үе тэнгийн тамирчидтай олон улсын өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдийн удирдлагаар хамтарсан бэлтгэл хийнэ. БНСУ-ын Ганвон мужийн Пёнчан хотод таван жилийн дараа өвлийн XXIII олимпийн наадам зохиогдох бөгөөд энэхүү наадамд оролцох нөөц бололцоо бүхий өсөх ирээдүйтэй өсвөр тамирчдад бодит туслалцаа үзүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор тэдний бүх зардлыг хариуцан, Солонгосын ҮОХ, Олон улсын тэшүүрийн холбоо (ISU)-той хамтран жил бүр "Dream" хөтөлбөрийн хүрээнд хамтарсан бэлтгэлд оролцуулах юм. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bat:
Tegeed chi ugchihuuch ter zardaliig ni . bardam am shaldan guya chini
2013-01-07
Dandaa l solongosuudiig tsarai aldaj bh aa bolioch
2013-01-06
bat:
Tegeed chi ugchihuuch ter zardaliig ni . bardam am shaldan guya chini