"Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" компани байгуулна

img

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хориод асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдгээрийн дотор  "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийг шинээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэсэн байна.  Тус компани Өмнөговь аймгийн нутаг дахь цахилгаан түгээх өндөр хүчдэлийн шугам сүлжээ, дэд станцын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм. Уул уурхайд оруулах гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дагаад өмнөд бүсийн эрчим хүчний хэрэглээ өссөн, цаашид ч тогтмол өсөлттэй байх төлөвтэй байна. Тус бүсийн цахилгаан хангамжийг одоо таван өөр эх үүсвэрээс авдаг. Эдгээр нь төвийн эрчим хүчний систем, Даланзадгадын ДЦС, ӨМӨЗО-ын Алшаа аймгийн импортын шугам, Оюутолгой төслийн импортын цахилгаан дамжуулах шугам, Ухаа худгийн ДЦС юм. Ийм нөхцөлд өмнөд бүс дэх 15 сум, 3 том уурхайн цахилгаан хангамжийн болон түгээх сүлжээний хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллах мэргэжлийн байгууллага шаардлагатай. Мөн эрчим хүчний тарифын бодлого хэрэгжүүлэх нэгж байхгүйгээс Өмнөговь аймгийн хэрэглэгчид таван өөр тарифаар эрчим хүч хэрэглэж байгаа юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өмнөговьчууд тайюан амгалан тулдаа өдий болтол хэл амгүй л байгаа шүү дээ. дээдчүүд жил болгон засвар нэрээр хэдэн төгрөг завшдаг нь хаагдах гээд ажил нь удаашрах байлгүй
2013-01-07
ene kompani bushuuhan ajlaa hiigeesei. tegvel Umnugovichuud tsahilgaanii saatalgui taivan amidrah bh daa
2013-01-07
өм иргэд:
харанхуй Доржийг хөөж явуулаа одоо нөгөө гурилаа зараад архиай уугаад эхэллээ тог тасраатай байр хөлдүүс хэцүү байна
2013-01-06