Хөлбөмбөг: 2 хоногийн дараа Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин тодорно
I сарын 7 – нд Швейцарийн Цюрих хотноо FIFA Ballon d’Or буюу 2012 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин тодруулах ёслолын үйл ажилагаа болох билээ. Эцсийн шалгаруулалтанд өнөө цаг үеийн шилдэг хөлбөмбөгчид болох Л.Месси, А.Иньеста, К.Рональдо нар тунан үлдсэн.


Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар Л.Месси Дэлхийн шилдгээр шалгарах магадлал өндөр байна. Тэр энэхүү амжилтыг үзүүлж чадвал 4 удаа Дэлхийн шилдэг болсон манай гаригийн анхны хөлбөмбөгч болох юм.
Ингээд уншигч та бүхэндээ Дэлхийн шилдгээр 2 болон түүнээс олон удаа шалгарч байсан хөлбөмбөгчдийг танилцуулъя.
- Иохан Круифф 3 1971, 1973, 1974
- Мишель Платини 3 1983, 1984, 1985
- Марко Ван Бастен 3 1988, 1989, 1992
- Лионель Месси 3 2009 – 2011
- Алфредо Ди Стифано 2 1957, 1959
- Франц Беккенбауэр 2 1972, 1976
- Кевин Киган 2 1978, 1979
- Карл Хайнц Румменигэ 2 1980, 1981
- Рональдо 2 1997, 2002
СЭТГЭГДЭЛ БИЧИХ