Шварцнейггерийн хувийн танк

img

Хэрэв хэн нэгэн хотын гудамжаар танк унаад давхиж байвал гайхах юм огт үгүй.  Тэр бол Арнольд байх болно хэмээн америкчууд хайртай жүжигчнээ “өхөөрдөж” байна. Холливудын од, басхүү гайгүй сайн улс төрч Арнольдын цуглуулганы хамгийн том нь түүний хувийн танк. Эр зориг, хүч чадлын бэлэг тэмдэг болсон түүнд танк байдаг гэдэгт гайхах хүн бараг үгүй биз ээ. Арнольдын танк зүгээр нэг үзүүлэн биш. Жинхэнэ дайны зориулалтын маш хүчирхэг танк бөгөөд тэрээр танкаа өөрөө жолоодож чаддаг. “M47 Patton” хэмээх загварын энэ танк 1951-1953 онд бүтээгдсэн 50 тоннын  жинтэй цэвэр гангаар хийгдсэн хүчирхэг эд. Бүр ч гайхалтай нь тэр энэ танкийг 18 настайдаа армид алба хааж байхдаа жолооддог байсан тухайгаа сэтгүүлчдэд хэлсэн юм. Тэрээр “Намайг цэргийн алба хааж байх үед ямар нэг дайн болоогүй учраас дайнд явж чадаагүй, хэрэв эх орноо хамгаалахаар дайнд явах шаардлага гарсан бол бэлэн байсан. Би дайнд бүх талаараа бэлтгэгдсэн байсан” хэмээн хэлжээ. Арнольд одоогийн цэргүүдийг хараад цэрэгт явахсан гэж боддогоо ч нуугаагүй гэнэ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
манайд алдартан байхгүй бөлгөө
2013-06-03
дорж:
Хурцад танк авч өгөөч. Тэгвэл авилгачдыг барихад амар
2013-01-07
Boldoo:
Brad Pitt bas sayhan tank avsiishdee, medeeleld oir bayachuud ireeduid niigmiin uimeen hyamral garna geed beldeed baina shuu
2013-01-06
ARNOLD AGUU JUJIGCHIN.
2013-01-06
zochin:
US-d zuvhun joloonii durem davtan zurchihed ta shorond todorhoi hugatsaagaar suuh bno! Yum medej bj bur!
2013-01-06
Америкт алдартнуудаа ингэж өхөөрддөг. Манайд бол шоронд хийдэг.
2013-01-05
df:
Hotsrogdson ed bainaa
2013-01-05
GAIHAMSHIG TERMINATOR
2013-01-05