Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд нийслэл манлайлав

img

БОАЖЯ-наас зарласан “Ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймэртэй тэмцэх ажлыг амжилттай зохион байгуулсан аймаг, сумыг сонгон шалгаруулах” уралдааны дүн гарчээ. Сүүлийн хоёр жилд ой хээрийн түймэр гаргаагүй нийслэл хот тэргүүн байр эзэлж, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Ой хээрийн түймэртэй тэмцэх ажлыг сайжруулахын тулд Нийслэлийн Засаг дарга 2 удаа захирамж гаргаж, хавар, намрын хуурайшилт ихтэй үед нийслэлийн ногоон бүсэд морин эргүүл ажиллуулан, аялал зугаалгаар яваа иргэдэд тавих хяналтыг чангатгах ажлыг зохион байгуулсан. Ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс 4 дүгээр сарын 10-наас 6 дугаар сарын 10-ныг дуустал, мөн 9 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 15 хүртэлх хугацаанд ногоон бүсийн нутаг дэвсгэрт 36 урамшуулалт морин эргүүл ажиллуулсан байна. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 120 байгууллага, аж ахуйн нэгжид албан даалгавар хүргүүлж, түймэртэй тэмцэх багаж хэрэгслийг нэмж бэлтгүүлэн, түймрээс урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттай зохион байгуулжээ.

Үүний үр дүнд нийслэлийн ногоон бүсэд 2007 онд 25 удаа, 2008 онд 17 удаа ой, хээрийн түймэр гарч байсан бол сүүлийн 2 жилд ой хэрийн түймэр гаргалгүй ажилласан байна.

Н.Батаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

That's a smart answer to a dfificult question.
2011-12-30