Галын долоон дуудлага иржээ

img

Өнгөрсөн хоногт нийслэлийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвд гал түймрийн долоон дуудлага, аврах ажиллагаааны хоёр дуудлага ирсэн байна. Эдгээр  дуудлагуудын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах ангиуд, Шуурхай бүлэг 105 үүргээ гүйцэтгэж ажиллалаа. Тухайлбал : Багануур дүүргээс 20 гаруй км-ийн зайд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум Юдэг голын мөс цөмөрч автомашин суусан байна гэсэн дуудлагыг иргэн утсаар 14.47 цагт ирүүлснээр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид дуудлагын дагуу очиход “Бенз” загварын дунд оврын ачааны автомашин голын мөс цөмөрч суусан байсныг татаж гарган аюулгүй болгосон байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Найрамдал олон улсын хүүхдийн зуслан руу явах замд Хаадын өргөө амралтын газрын ойролцоо автомашин цасанд суусан байна гэсэн мэдээллийг 22.50 цагт ирүүлснээр нийслэлийн Аврах салбарын аврах бүлэг дуудлагаар ажиллаж “Стана”  автомашин цасанд суусан байсныг татаж гаргасан байна. Гал түймрийн тухайд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар анги ажиллан 6х4 метрийн хэмжээтэй хоёр давхар орон сууцны дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай унтраасан аж. Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд машин шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 07.48 цагт ирүүлж дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн гал унтраах тасгийг очиход “Тоёота цезарь“ загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байжээ. Иймд иргэд холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаат замаар зорчих, дулаан хувцастай явах, гэр, байшин, орон сууцныхаа галын аюулгүй байдлыг хангаж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг НОБГ-аас анхаарууллаа. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ