ЗХ-ний 256 дугаар ангийнхан Өвөрхангайн малчдад туслаж байна

img

Энэ жил цас их орж, зарим аймаг сумдад өвөлжилт хүндэрснээс орон нутгийн иргэд, малчдад хүн хүчний туслалцаа их хэрэгтэй байгаа. Ялангуяа Өвөрхангай аймаг зудын байдалтай болсныг Улсын Онцгой комиссоос мэдэгдээд байгаа юм. Иймд Өвөрхангай аймагт байрлах Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан иргэд, малчдад туслах үүргийг гүйцэтгэж байгаа аж. Энэ талаар тус ангийн захирагч, хурандаа Ц.Дамдиндоржоос утсаар тодруулахад “Арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зургаан  ЗИЛ-131 авто машинтайгаар манай ангийн 13 жолооч ахлагч Есөнзүйл, Бат-Өлзий, Хужирт, Бүрд, Өлзийт, Зүүнбаян-Улаан суманд хүнс тэжээл хүргэх, айл өрх нүүлгэн шилжүүлэх, эмнэлгийн машин болон Улсын нөөцийн газрын өвс тэжээлийг тээвэрлэн яваа авто машинуудад зам гаргах, цаснаас татан гаргах  зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Мөн ЗХЖШ-аас тушаал ирвэл Хархорин суманд хоёр авто машин гарган үүрэг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна” гэв. Дашрамд дуулгахад, Зэвсэгт хүчний алба хаагчид эх орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ байгалийн гамшиг, хүмүүнлэгийн үйлс зэрэг хүн хүч хэрэгтэй байгаа тэр газар хүрэлцэн очиж тусламж, дэмжлэг  үзүүлдэг уламжлалтай ажээ. Тухайлбал, ахмад буурлуудын хуучилдаг 1966 оны их үер, Хөтөлд 1996 онд гарсан холерын дэгдэлт,  1994 оны зуднаас эхлээд жил бүрийн өвөл хөдөө орон нутагт зам, даваа хаагдах, хүнс, тэжээл хүргэх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх зэрэгт цэргийнхний оруулсан хувь нэмэр үнэхээр их гэдгийг хөдөө орон нутгийн удирдлага, иргэд, малчид сайн мэддэг. Тиймээс ч аймаг бүхэн төвдөө цэргийн анги байгуулах хүсэл сонирхолтой байгаагаа БХЯ-ны үе үеийн удирдлагуудад илэрхийлдэг гэнэ. Одоогоор орон нутгийн бүтээн байгуулалтад оролцуулах үүрэгтэйгээр 2010 оноос эхлэн Баян-Өлгий, Баянхонгор, Сүхбаатар аймгийн төвд барилга-инженерийн ангиуд байгуулаад байгаа аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
tserguuded xeregtei dadlaga bolno, belen baidal saijirna... amjilt xusie
2013-01-06
egii:
zahiragch ni tendhiin p i z d a a l biz
2013-01-05
Zochin:
Malchid namarjingaa l nairlaj suuhaar hadlan ovsoo beldehed yadiin. Nimgen hongon huvtsastai yavj baij tserguud osgoh vii dee. Er ni mal bol huviin omch. 40 saya maltai, 2,8 saya huntei ch 1 kg mah?
2013-01-05
МОНГОЛ:
БОЛЖ ДЭЭ ТЭГЭХ Л ЁСТОЙ. 1000 ӨДӨР ТЭЖЭЭЖ 1 ӨДӨР ХЭРЭГЛЭНЭ ЭЭ ГЭЖ. МАЛЧИД ХУВИЙНХАА МАЛД ӨВС, ТЭЖЭЭЛ АВЧ БАЙГААЧ
2013-01-05
xxx:
Malaa hairlah ond mend oryylah geed hoorhii tsergvvdiig ocgooj alcnih vii dee hvnii ami cnyhal snvv anhaaraarai
2013-01-05