
Монгол улсын эдийн засгийн хөгжил шинэ шатнаа гарч буй өнөөгийн нөхцөлд дэд бүтэц, тэр дундаа зам тээврийн салбарын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж эхэлсэн. Учир нь асар уудам нутагтай, далайд гарцгүй манай орны хувьд зам тээвэр, ялангуяа төмөр замын хөгжлийн онцгой ач холбогдолтой юм. Тэгвэл энэ сарын 8-нд Макс Центр-д байрлах Рамада зочид буудалд “Өндөр үр ашигтай Эко төмөр зам байгуулах” сэдэвт уулзалт семинар болох гэж байна. Энэхүү уулзалтыг “Ю-Эм-Би Интернэшнл” ХХК, “Первый Путь” ХХК, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Төмөр замын эрэл хайгуул зураг төслийн хүрээлэн”–тэй хамтран зохиох аж. Энэ үеэр төмөр замын оновчтой бүтцийг бий болгох, шинэ төмөр зам байгуулахдаа байгал орчинд аль болохоор ээлтэй хандах, өөрийн орны онцлогыг харгалзахаас гадна дэлхийн улс орнуудын туршлагийг хэлэлцэх юм. Мөн сүүлийн жилүүдэд ололт амжилтаар дэлхийд гайхагдаж байгаа БНХАУ-ын төмөр зам, ялангуяа манай орны байгал цаг ууртай төстэй Өвөр Монголын төмөр замчдын туршлагаас суралцах, шилдэг мэргэжилтнүүдийн илтгэлийг сонсох зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах ажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ