Баярын илгээлт солилцлоо

img

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев нар, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И. Матвиенко, Төрийн Думын дарга Б.В. Грызлов нар, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В. Путин нар болон хоёр улсын гадаад харилцааны сайд Г.Занданшатар, С.В.Лавров нар тус тус харилцан баяр хүргэсэн илгээлт солилцлоо. Монгол, Оросын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай хэлэлцээрийг байгуулж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 90 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа түүхэн сорилтыг амжилттай даван туулж, эдүгээ стратегийн түншлэлийн түвшинд хүрч, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарыг хамран хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хоёр орны удирдагчид илэрхийлж, сайн сайхны ерөөл дэвшүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ