Улаанбаатарт 22 хэм хүйтэн

img

Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө 20-22 градус хүйтэн байх юм байна. Харин нутгийн баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурах юм байна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи говийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Идэр, Тэс, Буянт, Эг, Үүр голын сав газраар 27-32 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул голын сав газраар 21-26 градус, Алтайн өвөр говь болон Говийн нутгийн баруун хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ