
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар энэ сарын 4-нд тус улсын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат Институтын захирал ноён Стефано Балдитай уулзсан байна. Уулзалтын үеэр элчин сайд Италийн залуу дипломатчдын мэдлэг чадварыг тогтмол дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалтын арга зүйтэй танилцаж, дипломат албаны боловсон хүчнийг бэлтгэх хүрээнд хамтарч ажиллах асуудлаар санал солилцов. Мөн тус институтын сургалтанд Монголын дипломатчдыг оролцуулах, сургалтын арга зүйн туршлага харилцан солилцох асуудлаар ярилцжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ