
БНСУ-д суралцаж буй оюутан B(26) нь хууль бусаар олдсон хулгайн гар утсуудыг худалдан авч Монгол руу илгээж, үүнээсээ ашиг орлого олж байсан хэргээр Сөүл хотын цагдаагийн газар саатуулагдан шалгагдаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрбээр тус улсын Цагдаагийн газарт шалгагдах үеэр найз охинтойгоо хамт амьдарч эхэлснээс хойш мөнгөний хэрэгцээ эрс нэмэгдэж, энэхүү мөнгийг олохын тулд дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн байна.
Тэрбээр таван жил тус улсад суралцахаар оюутан болж очсон бөгөөд Монголоос смарт гар утасны захиалга авч мөнгийг нь Солонгос улс руу шилжүүлэн авчирч, улмаар хамтран гэмт хэрэг үйлдэгчээр шалгагдаж байгаа Солонгос иргэн Хуангаас хулгайн гар утаснуудыг 30-300 мянган воноор худалдан авдаг байсан гэнэ. Эдгээр утсаа Сүөл хотын Куангхи дүүрэгт олноороо байдаг Монгол каргонуудаар дамжуулан агаарын ачаагаар Монгол руу явуулдаг байсан хэмээн мэдүүлэг өгчээ. Уг хэргийг өнгөрөгч 2012 оны наймдугаар сарын 3-наас эхлэн, арванхоёрдугаар сарын 10 хүртэлх хугацаанд үйлдэн, нийтдээ 11 сая воноор үнэлэгдэх, 80 ширхэг гар утсыг хууль бусаар Монгол руу илгээж, нэг утас болгоноос 30-50 мянган воны ашиг олдог байсан гэнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ