Замын-Үүд рүү нэмэлт галт тэрэг аялна

img

Монголын уламжлалт цагаан сарын баяр ойртоход өмнөд хөршийг зорих иргэдийн цуваа эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор   УБТЗ-ын ачаалал нэмэгддэг тул үйлчилгээндээ өөрчлөлт оруулдаг уламжлалтай. Энэ талаар УБТЗ-ын зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлын орлогч дарга О.Батчимэгээс тодрууллаа. -Цагаан сарын баярыг тохиолдуулан УБ-Замын- Үүдийн чиглэлийн билет кассын үйлчилгээнд өөрчлөлт ордог. Энэ талаар тодруулаач? -Цагаан сарын баярыг угтан Хятад улс руу зорчих урсгал ихэсдэг. Хүйтний улиралд иргэд өглөө эрт билет кассанд дараалал үүсгэн, даарч хөрөх тохиолдол гардаг. Тиймээс зорчигчдын ачааллыг зохицуулахаар энэ сарын 4-ний өдрөөс эхлэн билет кассын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 06-21 цаг хүртэл ажиллаж байна. Тиймээс кассын тасалбарын ажилчдыг гурван ээлжээр ажиллуулахаар өөрчлөлт оруулсан байгаа. -Цагийн хуваарьт өөрчлөлт орсноор билетийг урьдчилан бичиж байгаа юу? -Боломжоороо урьдчилсан билет худалдааг олгоно. Бүлэг хүмүүс байвал тухайн үед холбогдох дарга нараар шийдвэрлүүлж урьдчилсан худалдаагаар тасалбар олгох боломжтой. -Нэмэлт галт тэрэг, вагон нэмэх асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ? -Нэмэлт галт тэрэг, вагонууд аялуулна. Энэ сарын 5-наас нэмэлт 44 дүгээр галт тэргийг аялуулж байна. Уг галт тэрэг өдөр бүр оройн 20.00 цагаас хөдөлнө. Шаардлагатай үед тухайн галт тэргүүдэд нэмэлт вагон залгана. Өдөрт хоёр галт тэрэг аялж, зорчигчдын цаг хугацааг хэмнэх зорилгоор уг арга хэмжээг эхлүүлж байна. УБТЗ-ын даргын А01 тоот тушаалаар энэ онд техникийн ажил болгон зорчигч тээвэрлэлтэд хамгийн хөнгөн шуурхай чанартай үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн нь энэ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oogoo:
яаг зөв.хилээ хаах хэрэгтэй.
2013-01-07
Oogy:
Bodkin site bolson yum biz deee. Unshihgui ch yum alga bolj dee. Bold zorigtiig masts an, deer n bat uul, ardchilsan namaa l magtsan magtaalaar Duuren shiv dee
2013-01-06
цагаан сарыг угтаж эрээнградын хогийг цэвэрлэх аянд монголчууд сайн дураараа өндөр төлбөр төлөн ханцуй шамлан орцгоолоо
2013-01-06
Balair Ereeni xog tuuxee bolimoor yomaa. Xuuxed xugshidiig xuursan xunii bied xortoi baraag oruulaxaa bolimoor yom. Esvel tsagan sariig duustal xilee xaachixmaar yom
2013-01-06