Хоккейн Залуучуудын ДАШТ - нд АНУ түрүүллээ
Хоккейн залуучуудын ДАШТ ОХУ - ын Уфа хотноо өнгөрөгч XII сарын 26 – нд эхэлсэн билээ. 1977 оноос эхлэн зохион байгуулагдаж байсан энэхүү тэмцээнд хоккейн эх орон гэгддэг Канадчууд хамгийн олон буюу 15 , ЗХУ /9/+ ОХУ /4/ нийт 13, Швед 4 , АНУ 2 , Финлянд 2 удаа тус тус түрүүлж байжээ. Энэ жилийн тэмцээн нь Олон Улсын Хоккейн Холбооны буюу IIHF - ийн шинэчилсэн дүрмээр 2 хэсэгт хуваагдан өрсөлдөхөөрөө онцлогтой юм байна. “А” хэсэгт Швед, Финлянд, Чех, Швейцарь, Латви “B” хэсэгт ОХУ, Канад, Словак, АНУ, Германий шигшээ багууд өрсөлдсөнөөс хагас шигшээд Канад – АНУ, ОХУ – Шведийн багууд шалгарлаа.


Хагас шигшээ тоглолтонд ОХУ - ын залуучууд талбай дээрээ Скандинавын хойгийн залуусыг барсангүй 3 - 2 - оор буллитээр хожигдлоо. Харин АНУ - ын залуус Канадчуудад хичээл заан 5 -1 ээр хожиж шувтаргын тоглолтонд үлдлээ. Олны таамаглаж байсанчлан ОХУ - Канадын финал энэ удаа болсонгүй харин хүрэл медалийн төлөө тоглолоо. Тоглолтын үндсэн цаг 5 - 5 аар өндөрлөж, улмаар нэмэлт цагт талбайн эзэд ялалтын шайбыг оруулснаар хүрэл медалийн болзол хангажээ.
Ийнхүү финалын тоглолтонд АНУ - Шведийн залуус хоорондоо тоглож 3 - 1 - ээр Америкчуудын ялалтаар өндөрлөж, ДАШТ - ээс 3 дахь түрүүгээ авлаа.
Ирэх жилийн Залуучуудын ДАШТ Шведийн Мальме хотноо зохион байгуулагдана.
Э.Баттөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ