Өвөлжилт хүндэрсэн аймгуудад түргэний тэрэг олгоно
Өвөрхангай аймгийн Уянга, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хунгар ихэссэнээс малчдад эмнэлгийн тусламж хүрэх нь удааширчээ. Тиймээс эдгээр суманд ЭМЯ-ны зүгээс түргэн тусламжийн автомашин нэмж олгохоор болжээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал орон нутгийн эмнэлгүүдийн удирдлагуудтай видео хуралдаан хийж, цаг үеийн байдлын талаар хэлэлцэхдээ дээрх аймгуудын эмнэлгийн удирдлагад зөвлөгөө өгч байнга холбоотой ажиллахаа мэдэгдсэн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ