
Францын Жоанни Кюртэд хэмээх угсаатны хөгжим судлаачийн санаачлагаар анх байгуулагдсан “Дөрвөн бэрх” чуулга энэ сарын 10-наас эхлэн бүтэн сарын турш Францын Рэннесээс эхлэн Парис, Лион, Лилль, Лэ Манс хотуудад аялан тоглолт хийхээр болжээ. Тус тоглолтод хөөмийч, УГЗ Д.Цэрэндаваа, МУГЖ Н.Сэнгэдорж, СУИС-ийн багш Б.Одсүрэн, Н.Ганзориг нар оролцож урлагийн онцгой нэгэн төрөл болох хөөмийг барууны үзэгчдэд сурталчлах аж. Мөн “Хөөмийн эзэд” баримтат киногоо толилуулж, францчуудад хөөмийн сургалт зохион байгуулах юм байна. “Дөрвөн бэрх чуулга” нь магтаал, уртын болон богино дууг товшуур, морин хуур, цуур хөгжимтэй хослуулан хөөмийлдөг юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ