
Монголын эмч нар 2013 оноос өдөр тутмын хагалгааны төлөвлөгөөндөө эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг оруулахаар төлөвлөж, энэ жилдээ 4.2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Эрхтэн шилжүүлэн суулгах, хагалгааны дараах эмчилгээг эх орондоо нутагшуулах эмч нарын баг өнгөрсөн хугацаанд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг манай эмч нар гадны мэргэжилтнүүдтэй хамтран төсөл хөтөлбөрийн дагуу хийж байсан юм. Энэ жил нойр булчирхай, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг эмч нар бие даан хийхээр төлөвлөсөн гэнэ. Өнөөдрийн байдлаар манай эмч мэргэжилтнүүд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг долоон хүнд, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 10 хүнд хийсэн нь амжилттай болжээ. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын нөхцөл, төсөв хөрөнгө шийдэгдсэн ч эрхтэний донорын асуудал шийдэгдээгүй байгаа аж. Манай улсад ураг төрөл, хамаатан садан хүмүүс л тухайн хүний донор болох эрх зүйн зохицуулалттай байдаг ба цаашид эрхтэний донорын тухай хуультай болох шаардлагатай хэмээн эмч мэргэжилтнүүд үзэж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ