Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуягийг шүүнэ

Шүүгдэгч болон хохиорчийн өмгөөлөгчөөр Н.Мөнхцэцэг, Н.Чимэдбадам, Н.Мандах, Н.Энхтөр, Н.Даваа, Н.Оюунцэцэг, Ж.Батзоригт, Н.Нямдорж, Н.Тунгалаг, Г.Оюунцэцэг, Б.Оюунбилэг, Д.Халзан, Н.Эрдэнэбилэг, Монгол, Ж.Солонгоо, Н.Золзаяа, хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар Ч.Зоригтбаатар, Х.Тогоохүү, Г.Цогтгэрэл, Т.Жигмэддорж, Ч.Даваадорж, С.Энхбат, Н.Тавинжал нар, гэрчээр Г.Баасанжав, Э.Пагмадорж, А.Сүхбаатар, Н.Уянга нар оролцохоор болжээ.
“Анод” банкны удирдлагуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж буй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-д энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуулчилжээ.
.Уг хэрэгт татагдсан Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нарыг “Анод" банкнаас хуурамч IPO гаргахад хяналт тавиагүй, тус банкны удирдлагуудтай хуйвалдан бусдад их хэмжээний хохирол учруулахад нөлөөлсөн гэсэн үндэслэлээр хэрэгт татжээ
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ