Банк залилсан малайзуудыг шүүнэ

img

Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд Малайз улсын иргэн Су Го Шин, Тэ ю Лин, Вон Жан Лун нарт холбогдох  хэргийн шүүх хурал  өнөөдөр болно.

Малайз улсын иргэн Су Го Шин, Тэ ю Лин, Вон Жан Лун нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Монгол улсад хуурамч төлбөрийн картыг оруулж ирж  өнгөрөгч 2012 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хооронд хуурамч төлбөрийн картаар нийт 133 064 678 төгрөгний барааг хуурч мэхлэх аргаар худалдан авахад худалдаа үйлчилгээний төвүүдийг зааж өгөх, дагуулж явах, замчлах, хуурч мэхлэх аргаар авсан бараа бүтээгдхүүнийг нь хадгалах, хураан авах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж,  Худалдаа хөгжлийн банкинд  43 668 490 төгрөгний онц их хэмжээний хохирол, Голомт  банкинд 83 198 228 төгрөгний онц их хэмжээний хохирол, Хаан банкинд  6 197 960  төгрөгний  бага бус хэмжээний хохирлыг  учруулсан хэрэгт татагдан шүүгдэх юм.

Тэднийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан хэмээн буруутган шүүх юм. Тус зүйл ангид энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kishigee:
manai mongol huul ih ih muu bna
2013-03-11
oyunaa:
Ямар ч өршөөлгүйгээр шийтгэх хэрэгтэй.Малайз улс Монгол иргэнийг хөнөөчихөөд яаж доромжилсон билээ!!! Малайзын бурхан иргэнээ өршөөдгийн бол Монгол хууль ямар байдагийг үзүүлэх хэрэгтэй,
2013-01-07
TS:
TSAAZAAAR AVAH HEREGTEI MANAI NEG OHINIIG ERUNHII SAID N ALSAN SH DEE SHUUGCHIDEE AVILGA AVCHIHAV DAA
2013-01-07
Eson eruu shuultuur amsuul
2013-01-07
vnen shvv ho
2013-01-07
bad boy:
naad haltar sarmagchinguuddaa mgl huul ymar b.dag b.saniig medrvvl. ih haanii san homrogt haldval yaadagiig har
2013-01-07
medegdeegui herguud zunduu bgaa ddoo
2013-01-07
vnen shvv ho