
Францын үндэсний баатар, зуун жилийн дайн дахь францын цэргийн ерөнхий командлагчдын нэг Жанна Д’Арк 1412 оны нэгдүгээр сарын 6-нд төржээ. Өсвөр настайдаа буюу 13 орчим насандаа ямар нэг далд дуу хоолой сонсож эхэлсэн гэх бөгөөд Гэгээн Катерина, Маргарита, Михаил Архангель нар өөртэй нь ярьж байна гэж тэр үздэг байжээ. Чухамхүү тэр л хаан ширээ залгамжлагч Карлын дэмжлэгтэйгээр Францад энх амгалан байдал тогтоож чадна гэж түүнд тэр дуу хоолой хэлж байсан гэдэг.
Аврагч охины тухай элдэв цуу яриа ард олны дунд улам бүр тарж, ордныхон итгэхгүй байсан ч, сэлэм барьсан залуу малчин бүсгүй Карлтай уулзаж чадсан байна. Би хааны цэргийг ялалтад хүргэнэ гэдгийг тэр Карлд итгүүлж чадчээ.
Жаннад урамшсан францын цэргүүд түүнийг дагаж, ялалт байгуулсан байна. Англичуудыг бутцохиж, хаан ширээ залгамжлагчийг VII Карл болгон залж, харин Орлеаныг чөлөөлснийг тохиолдуулан Жаннаг Орлеаны бүсгүй хэмээн өргөмжилжээ.
Бүргүүндчүүдэд олзлогдсон түүнийг англичуудад тушаасан байна. Түүнийг 1431 оны тавдугаар сарын 30-нд Руан хотын Зээлийн талбайд олны өмнө шатаажээ. Тэгэхэд тэр дөнгөж 19 настай байжээ. Сүүлд нь Жанна д’Аркийг цагаатгаж, католиг шашны сүм хийд бурханчлан тахих болсон байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ