
1839 оны нэгдүгээр сарын 7-нд Францын Шинжлэх ухааны академи болон Урлагийн академийн хамтарсан хуралдаан болж, физикч Доминик Франсуа Араго францын зураач, химич, шинийг санаачлагч Луи Дагеррийн олон жилийн туршлагын үр дүнгийн тухай, гэрэлд мэдрэмтхий ялтсанд дүрс буулгаж авсан өөрийн аргын тухай дэлгэрэнгүй тайлан тавьжээ.
Энэ бүтээлийг гэрэл зургийн урлагийн эхлэл гэж үздэг юм. Луи Дагеррийн арга нь харанхуй камерт дүрсийг мөнгөжүүлсэн зэс ялтсанд буулгахад оршиж байв. Дараа нь ялтсыг йод болон мөнгөн усны уураар боловсруулдаг байжээ. Ингэсний дараа объектын гэрэл зураг гарч ирдэг байсан байна.
Анхны гэрэл зургийн камер нь 50 кг жинтэй, ялтас нь 16,6х21,5 см-ийн хэмжээтэй байжээ. Илтгэл дуулиан тарьж, энэ өдрөө л анхны ийм гэрэл зургийн аппаратыг 25 мянган ам. доллараар худалдсан байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ