Төгрөг үнэд орох цагаар...

img

Ардчилалгүй Сингапур Монголын эдийн засаг өсөлтөөрөө ирэх жил дэлхийд аман хүзүүнд бичигдэнэ. Макоа өсөлтөөрөө түрүүнд бичигдэнэ. Гэхдээ Макоагийн өсөлт нь казиногийн орлого. Харин манай эдийн засгийн өсөлт бодит эдийн засгийн хэмжээ. Арав гаруйхан жилийн өмнө монголчууд гадны хөрөнгө оруулалт хайж, олсон зууснаас нь ганц төгрөг авахгүй хэмээн амалж байж. Ганц нэг барууны багахан хөрөнгийг татаж байсан гэнэ. Дэлхийн хамгийн том уул уурхайн компани туршилт, тандалтаа хаяад гарсан гэдэгт өнөөдөр итгэхэд бэрх. Харин өнөөдөр том гүрнүүдийн удирдагчид өдөр, шөнөгүй захидал бичиж Монгол Улсын Засгийн газрын бонд, уул уурхайн хөрөнгө оруулалтад хамтрах хүсэлтээ тавьж, их хэмжээний зээл олгоход бэлэн гэдгээ мэдэгдэж байна. Зөвхөн монголд биш, нийт дэлхий даяар хөрөнгөтэй хүнд тал засдаг даяаршмал араншин үйлчилж байна. Цаашид ч гадны хөрөнгө оруулалт манайд нэмэгдэх нь гарцаагүй. Гэхдээ ямар ч хөрөнгө оруулалт ашиг олох зорилго агуулна. Зовж олсон хэдээ хэн нэгний төлөө зориулдаг цөөн тооны хөрөнгөтнүүд байдаг боловч, тэд ч мөнгөө хэрхэн үрэхийг судалж байж хандив өргөдөг. Нэрт тэрбумтан Б.Гейтс Африкийн орнуудад хумхаа өвчинтэй тэмцэх зорилгоор 500 сая ам.доллар өгөхөө амалсан. Нэг өдөр биш, нэг жил биш, хэдэн жилийн хугацаанд хувааж өгнө. Тэрээр нэг өдрийн дотор нэг тэрбум ам.доллар гаргах бололцоотой гэнэ. Төслөө хэрэгжүүлэгч бүтцийн зардлыг гаргаж чадна. Харамсалтай нь тусламж үзүүлэх орнуудад хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах боломж байхгүй. Тухайн орны удирдлагууд урьд нь хөгжилтэй орнуудаас багагүй хэмжээний зээл тусламж авсан байдаг. Гэтэл тэр авлигыг төгөлдөршүүлээд зогсохгүй, улс орны эрх мэдлийн төлөө цуст дайн өдөөдөг санхүүгийн эх үүсвэр болж хувирсан байдаг. Олон судлаачдын үзэж буйгаар улс орон зөв хөгжилтэй бол нэг удаагийн дэмжлэгээр л хөл дээрээ босно. Анхны боломжийг алдвал хоёр дахь гэж байдаггүй гэнэ. Үүний илрэл нь Азийн барууд ба Хятад. Энэтхэг улс. Дээрх орнууд тусламжийг хөгжил болгож чадсан. Хэдийгээр Энэтхэг, Хятад улс нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ бага боловч хүн амаа хувьсгал хийхээс сэргийлсэн төрийн бодлого нь дэлхийн баячуудын анхаарлыг төвд оржээ. Сонирхолтой дээрх орнууд нэг хүнд ноогдох ДНБ нь монголын нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээнд хэзээ ч хүрэхгүй гэсэн таамгыг оросын эдийн засагч дэвшүүлсэн байдаг. Өнгөрсөн жилүүдэд бизнес хийх орчноороо дэлхийн улсуудыг тэргүүлсээр иржээ. Тус улсын иргэд орлогоороо бас дэлхийд тэргүүлнэ. Хачирхалтай нь тус улс Төв аймгийн Сэргэлэн сумын хэмжэний газартай, таван сая хүрэхгүй хүн амтай. Жижиг гарын ганц нэг хулгайч байдаг боловч, толгой толгойгоор уурхайн орд, тэрбумаар төсвийн мөнгө хуссан нэг түшмэл байхгүй. Хүний эрхийн тухай ярих ч юм байхгүй. Хөгшид, хүүхдээс зугтаж байж ганц нэг ёекс кино үзнэ. Бохь зажилбал анхны удаа 50 ногооноор торгуулж, давтвал шоронд сууна. Утаа, хог мэтийн асуудлыг ойлгохгүй. Үл үзэгдэгч төр нь хаана юу хийж явааг, хэн ч хайхрахгүй. Ямаа шиг ямбатай иргэд нь гэр ажлын хооронд насаа барна. Үр төл, өтгөс нялхас нь өвчин эмгэгийн тухай ойлголт бага. Хэрэлдэх, уралцах нь өдрийн од. Улс төрж бурж суухаасаа илүү урлаг, спортынхныг сонжиж суух нь олон. Тэнэгтээ тэр биш гэнэ. Тэдэнд хэрэгцээтэй зүйл нь бэлэн болохоор тэдний амьдралын хэв маяг ингэж тогтсон аж. Баян монгол “Яндаж болдоггүй далай шиг яасан баян орон бэ” гэсэн дуу монголд байдаг. Барууны нэгэн эдийн засаг хошигнож байна. Ийм их баялагтай оронд ийм их орлого багатай иргэийг бий болгодог томьёог Эйнштейн л олж магадгүй аж. Монгол улс нэг хүнд ноогдох баялагаараа дэлхийд тэргүүлнэ. Хүнс, ус, газар, баялаг, мал амьтнаараа биднийг гүйцэж түрүүлэх улс орон төрөх нь өнгөрсөн гэнэ. Хоёр толгой гэдэг бол монголын асар их баялагын орой төдий хэсэг гэнэ. Боловсруулж чадвал хэдэн малаасаа хоёр толгойгоос илүү ашиг олох тооцоог оюутнууд аль эрт хийсэн байдаг. Мэдээж өнөөгийнх шиг хэдэн хонио хагалж идэхээс бусдыг нь урагш ачаад хүн амын 40 хувь байсан ядуус 60 болж өснө. Хандивласан, зээлсэн бүхнийг халамж болгон тарааж бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөөд байвал, хэн дахиж ногоон хялайхгүй гэнэ. “Чингис бонд”-ын тухай хар, цагаан мэдээ их түгэж байна. Өнгөрсөн хугацаанд ганц эмнэлэг барьж чадаагүй улс төрийн хүчин өнөөдөр Засгийн газрын бондод санаа зовж нойргүй хонож байгаа аж. Тэднийхээр юу ч хийхгүй уриа лоозон дэвшүүлж, дахин зуун жил монголчууд хүй нийгэмдээ амьдах ёстой юм байх. Эндээс намуудын ялгаа харагдана. Монголчууд капиталжаагүй өнөөгийн нөхцөлд хөрөнгө оруулалт, зээл, тусламж л монголын эдийн суурийг тавина. Коммунист эдийн засагтай харьцуулахад монголын эдийн засгийн зулзган зах зээлийн эдийн засаг гэж тооцож болно гэнэ. Харин сонгодог зах зээлийн эдийн засагтай харьцуулахад монголын эдийн засаг социалист үлэг гүрвэлийн сэг зэмтэй тэнцэнэ. Нөгөө талаараа хурган феадолуудын өмчөөсбүрдсэн отог, омгийн нэгдэл мэт харагдана. Эндээс хэмжээгүй баялагтай монголчуудын 40 хувь нь яагаад ядуурав гэсэн асуулт гарна. Үүнд 1960 онд М.Фридман хариулсан бөгөөд түүнийгээ 1970 онд баталсан байдаг. Өнөөгийн дэлхийн эдийн байдлыг тэрээр Вангагаас илүүтэйгээр зөгнөн харсан байдаг. АНУ, Евро бүс, Грек, Итали, Испанийн хямралын гарцыг зааж өгсөн. Түүний үгээр явж байгаа Герман, Япон, Английн эдийн засаг л хамгийн тогтвортойд тооцогдож байгаа аж. Монголд алтан бороо орж байна. Хэр их хэмжээгээр савалж үлдэнэ. Тэр хэмжээгээр ядуурал буурна. Төр монголчууддаа дэд бүтцээ татаад өгчих.  Газрыг хувьчлаад, малыг эрүүлжүүлээд, үр тарианы сортыг сайжруулахад тусал. Тэгээд долоон уулын цаана очоод хэвтэж бай. Тун удахгүй төрөөс биш талаас тэрбумтнууд хорхой шавьж шиг олноор төрнө. Тэдний хүчээр Чингис бондын өрийг тэглэнэ. Х.Баттөгс        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Puujee:
Yag zuv, Mongold Mongol uhaan l heregtei. Gadniihniig bitgii ih duiraij tuilshir avahiig ni av busdiig ni haya.
2013-03-29
Gana:
bid gazriin hevliin abylgaa baricaalj maliinha tyyhii ediig bolovruulah yostoi bolhoos uhaj hymdaar zarj urd horshoo tyyhii edeer hamgiin hymdaar niilyyldeg ni buruu ene bol hariihnii nogoon mongo toriig hahuulidsan bhaas zailahgui
2013-01-07
Tsogtoo:
Milton Friedman burhan bish. Zah zeel bugdiig zohitsuulna gedeg hun. Turiin oroltsoog 0 baih estoi gej uzdeg hun. Ene n tom aldaa bolohyg Greece metiin ornuud oilgoson. Baruunyhan buh iumyg neg universal argaar shiidne gej enduurdeg. Buh zuil tuhain tsag, oron zai, nuhtsul baidlaas hamaardag tul Friedmany onol tohiroh tohioldol /Chile/ bii, turiin oroltsoo huchtei baih tsag hugatsaa ch bii /Japan/. Er n ehnii uied turiin zuv oroltsoo mash chuhal, daraa n baidal jigderheer Miltony onol ajilbal ih zugeer, ediin zasag hiamrah geed esvel technology-n uurchlult hiih shaardlaga garah uied tur dahin oroltsoh shaardlaga garna. Mal hariulahtai zuirlevel: malchin /tur/ malaa belcheer selgeh uied tuuj /udirdah/ iavdag, shine belcheer deer mal ochood uuruu zorgooroo belchdeg. Er n hunii niigemiig "tariachin" garaltai humuus iluu udirdah uu, esvel "malchin" gen-tei humuus udirdah uu geh asuudalyn hariu oilgomjtoi baih. Tiim uchraas gadnyhanyg shuteh bus sudalj uzeed avch heregleh zarim zuiliig n avaad busdyn haiah heregtei. Mongol uhaanaa tushih n hamgaas chuhal.
2013-01-07