
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн сонгуулийн өмнөх штаб сонгуулийн кампанит ажилд мөнгө хандивласан хүмүүсийн тухай бүрэн мэдээллийг 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааны явцад танилцуулаагүй учир томхон торгууль төлнө. “Вашингтон пост” сонины бямба гаригийн дугаарт ингэж бичжээ.
Энэ сонинд дурдсанаар, 375 мянган долларыг америкийн сонгуулийн комиссын дансанд шилжүүлэх ёстой ажээ. Энэ нь сүүлийн таван жилд тус комиссын авах хамгийн томхон торгууль юм.
Сонины газрын олж авсан баримт бичгүүдээс үзвэл, Обамагийн штаб сонгууль болохоос хэдхэн долоо хоногийн өмнө сонгуулийн кампанит ажилд мөнгө хандивласан барагцаалбал 2 сая хандивлагчийн тухай мэдээллийг комисст өгөөгүй байна. Үүнээс гадна, 85 сая долларын бусад шилжүүлгийн огноог тайланд буруу заажээ. Үүний зэрэгцээ хуулиар тогтоосон хандив өгөх хязгаарыг хэтрүүлсэнтэй холбоотой бусад зөрчил ч гарсан байна.
“2008 онд бид 3 сая гаруй хандивлагчаас хандив авснаар дээд амжилт тогтоосон юм. Тэднээс цөөхөн хүний талаар л асуудал үүссэн, одоо бид үүнийг шийдээд байна” гэж 2008 оны Обамагийн сонгуулийн өмнөх штабын хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэти Хоган хэлжээ.
“Вашингтон пост” сонинд дурдсанаар, 2008 оны Обамагийн сонгуулийн өмнөх кампанит ажилд ойролцоогоор 750 сая доллар хандивласан байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ