
АНУ-ын хамгийн настай эмэгтэй Мэми Риарден 115 настайдаа өөд болжээ. Түүний охин Сара Риарден өнгөрсөн бямба гаригт ингэж мэдээлсэн байна.
Түүний ээж манай гаригийн хар арьстан хүн амын хамгийн өндөр настай төлөөлөгчид тооцогдож байжээ.
Өмнөд Каролина муж улсын уугуул энэ эмээ гурван долоо хоногийн орчим унахдаа бүдүүн гуяа хугалж, Жоржи муж улсын нэг эмнэлэгт хэвтсэн байна. Харин тэр нэгдүгээр сарын 2-нд энэ эмнэлэгт нас баржээ.
Тэр 1898 оны есдүгээр сарын 7-нд төржээ. 1918 онд багш болж, 1919 он нөхөрт гарсан байна. 11 хүүхэд төрүүлснээс том охин нь 2009 онд 92 настайдаа нас баржээ.
Гиннессийн номын газар Мэми авгайг гурван долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө АНУ-ын хамгийн настай оршин суугчаар бүртгэсэн байна. Дэлхийн хамгийн настай хүн байсан итали гаралтай 115 настай америк эмэгтэй Дина Манфрединийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд нас барсны дараа түүнийг ийнхүү бүртгэжээ.
Риаден одоо манай гаригийн хамгийн настай хүн болох 1897 оны дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн 115 настай япон Зироэмон Кимурагаас нэг жил гаруйгаар дүү юм.
1899 оны дөрөвдүгээр сарын 5-нд төрсөн Флорида муж улсын Элси Томпсон одоо АНУ-д хамгийн өндөр настан болж байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ