
Өнөөдөр монгол хүн дэлхийн өмнөд туйлд анх удаа хөл тавилаа. Энэ бол ШУТИС-ийн профессор, биологич Л.Дүгэржав юм. Уг нь хоёр хоногийн өмнө хүрнэ гэж тооцоолж байсан боловч туйлын хүчтэй цасан шуургатай байсан учраас ийнхүү хойшилсон аж.
Тэрээр өмнө нь Антарктидын эксдецицэд ажиллаж байсан туршлагатай эрдэмтэн билээ. Ийнхүү монголчуудаас анх 1972 онд цаг уурч Ш.Цэрэндэлэг мөсөн тив дэх олон улсын экспедицэд ажиллаж, түүний дараа дөрвөн ч судлаач ажиллажээ.
Харин өнөөдөр Монгол Улсын иргэн Л.Дүгэржав өмнөд туйлд очсоноороо Антарктидын амжилтыг бүр ч ахиулж, манай улс Антарктид судлалын олон улсын холбоонд элсэн орох боломжийг нээж байна.
Цаашилбал цаг уур судлал, аялал жуулчлалын салбарт ч ахиц гаргах ирээдүйтэй ажээ.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ