Эрдэмтэд: рашаан, дарс, сүү залуу насыг уртасгадаг

img

Кофе, бас цай ашигтай. Залуу насыг уртасгаж чаддаг ундааны дотор эхний байранд рашаан орсон бөгөөд энэ нь арьсыг  чийгшүүлдэг  төдийгүй,  ходоодонд  таатай нөлөөлж,  түүнийг хоол хүлээн авахад бэлтгэдэг байна. Үүнээс гадна, рашаан нь өлсөх мэдрэмжийг бууруулж чаддаг бөгөөд биеэс хорт бодисыг гадагшлуулах боломж олгодог ажээ. Британийн судлаачдын гаргасан жагсаалтын хоёрт кофе бичигдсэн бөгөөд кофе нь эрчүүдийг  түрүү булчирхайн хорт хавдараас сэргийлж, амны хөндийн хорт хавдар үүсэх эрсдэлийг багасгадаг байна. Гуравт цай зүй ёсоор оржээ. Ногоон цай илүү ашигтай бөгөөд бодисын солилцоог зохистой болгож, өөхний исэлдэх үйл явцыг хурдасгаж, түүнчилэн  хөхний  хавдар үүсэх эрсдэлийг бууруулахад дэм болдог байна. Найрлагад нь их хэмжээний антиоксидант байдаг  халуун шоколад жагсаалтын дөрөвт бичигджээ.  Улаан дарс, сүү бие махбодид бас ашигтай юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ