Бразилын нэг шоронгийн хоригдлуудад өрөм, хуурай “оруулах” гэсэн муурыг барьжээ

img

Бразилын нэг шоронгийн хуягууд  хоригдлуудад хулгайгаар элдэв зүйл “хүргэж ирсэн” муурыг барьжээ.  Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, энэ явдал шинэ оны эхээр  болсон хэдий ч, энэ  тухай нарийн ширийн зүйл, “зөрчил гаргасан” муурын гэрэл зургийг одоо л нийтлэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэвсгэрт хориотой эд зүйлс оруулахын тулд амьтан ашиглах гэсэн оролдлого ийнхүү бүтэлгүйтжээ. “Ачаатай” муур шоронгийн гол хаалганы ойролцоо явж байхыг хуягууд ажигласан байна.  Муурны нуруу, гэдсийг наалддаг туузаар ороож, харин дороос нь  боолттой юм, утас харагдаж байжээ. Үзлэг хийж үзэхэд “саатуулагдсан” муурнаас өрөм, хуурай, гар утас, цэнэглэгч болон  Арапирак хотын (Алагоас муж улс)  шоронд муур оруулах ажлыг зохион байгуулсан хүмүүс оргохоор зэхэж байсныг харуулсан бусад зүйл гарчээ. Энэ бүх зүйлийг хурааж, “хулгайн бараа зөөж байгаад баригдсан” муурыг эндхийн мал эмнэлгийн төвд өгсөн  байна. Болсон явдлыг шалгаж  байгаа бөгөөд шоронгийн бүх хоригдлыг энэ хэрэгт сэжиглэж байгаа аж. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOLIG:
SAIN MUUR BNA.
2013-01-07