Хормоор хэмжигдсэн амь буюу дуудлага

img

Хүний амьдралын агшин хором бүр маш үнэтэй. Тэр ч бүү хэл, амь нас, эрүүл мэнд цаг минутаар хэмжигдэж, амьдрал үхлийн зааг дээр ирэх үе ч тохиодог билээ. Ялангуяа гэнэтийн аюул осол, та бидний хэнд маань ч тохиохыг тааж мэдэх аргагүй хорвоо юм.

fd

Хэлж ирдэггүй, хийсч ирдэг зовлон

fd

Сар гаруйн өмнө жавар тачигнасан өвлийн нэгэн орой нийслэлийн зүүн хэсэг буюу Баянзүрх дүүргийн 28 хороо, Хужирбулангийн III хэсгийн 1126 тоотод орших Цэндийн Ганбаатарынх хоолоо бэлдэж, хүүхдүүд нь шуугисан жирийн л нэг үдэш байв. Гадаа ес эхлэх дөхөж жавар тачигнавч, гэрт халуу дүүгэж, жаалууд хөл нүцгэн, нимгэн хувцастай ээжийгээ ажлаасаа ирэхийг хүлээж суужээ.

fd

Энэ бол өнгөрөгч арванхоёрдугаар сарын 22-ны үдшийн 20.00 цаг орчимд Ц.Ганбаатарынхан өөрийнхөө гэрт хамгийн сүүлд аз жаргалтай байсан мөч. Эднийх ам бүл найм. Том охин Г.Бадамцэцэг  нөхөр охиныхоо хамт тусдаа амьдардаг. Харин 19 настай хүү Г.Амгаланбаатар, 15 настай Г.Амгаланбаяр, 13 настай Г.Отгонбаяр, 11 настай Г.Отгонсувд, 4 настай Г.Энх-Амгалан нар гэртээ аавтайгаа байжээ. Аав Ц.Ганбаатар нь “Тэнүүн СӨХ” хотхонд харуулын ажилтай. Тэрээр урд шөнө нь жижүүртэй хоноод өглөө буусан тул бага зэрэг нойр аваад дөнгөж сэрээд байсан аж. Гэтэл гэрт нь угаар үнэртэх шиг болж, зуухнаас гараад байгаа юм болов уу гээд шалгатал зүгээр. Удалгүй угаар биш, утаа үнэртээд эхэлсэн тул “Миний охин хаалгаа нэг нээгээдэх дээ” гэвэл охин ч “За” гээд хаалгаа онгойлготол үүдний пинд нь улаан гал дүрэлзэн асч, үүдээр нь ороод иржээ. Том хүү Амгаланбаатар сандран хувинтай ус цацтал гал улам л ширүүсэн дотогш орж ирсэн тул аав нь улаан гал дундуур тусламж дуудахаар гадагш гарсан аж. Ингэж гарахдаа гарын сарвуу, алга гээд хэд хэдэн газраа түлэгдээд авчээ. Түүнийг гэрээс гарсны дараа том хүү Амгаланбаатар хамгийн бага дүү болох Энх-Амгалангаа тэврэн үүдээр гарахаар оролдсоноо дүүгээ гэмтээчихнэ гээд орхиод гарчээ. Ингэхдээ “Миний дүү нар тэсээрэй ах нь гялс гараад та нарыг тооноор татаж авъя” гээд улам дүрэлзэн гэрт хэдийнээ орж ирсэн галын дундуур зориглон гарсан аж.

б

Тэрбээр ингэж гарахдаа нуруундаа гал авалцан асаж байгааг ч үл тоон дүү нараа л аврах нь чухал хэмээн  бодож байв. Аз болоход яг тэр үед зэргэлдээ хашааны хөршийн айлын хүү Д.Батбаяр тамхи татахаар гадаа гарч тааран Ганбаатарын үүдний пин шатаж байгааг харсан аж. Гэр лүүгээ эргэн “Ахаа урд айл шатаж байна” гээд хаалгаа тас хийтэл хааж гэрт байсан хүмүүс хамаг хурдаараа хашаа даван Ганбаатарын гадаа ирцгээжээ. Яг энэ агшинд аавынхаа араас том хүү Амгаланбаатар гарч иртэл гэр дотор хүүхдүүд хашгирч, уйлалдах чимээ гарсан байна.

ы

Тэд тэр даруйд сэхээ аван “Алив ахын дуу гэр дээр гараадах. Тооноор авч болохгүй.  Тэгээд ч тооноор гал оволзоод боломжгүй байна. Харин зүүн талаар нь” гээд гэрийн зүүн талын хучлагыг хуу татан, улалзан асах галаас өөрсдийгөө хөнжлөөр хамгаалан айж уйлан зогссон хүүхдүүдийг нэг нэгээр нь шүүрэн авч, хажуу айлд нь оруулсан аж. Хамгийн сүүлд Амгаланбаяр хүүг гаргаад ердөө нэг минут ч хүрээгүй байхад гэр дотогш цөмрөн, гал улам дүрэлзэн асчээ. Гал түймрийн дуудлагыг үүдний амбаар шатаж эхлэхэд дуудсан бөгөөд БЗД-ийн ОБХ-ийн гал сөнөөгчид гэрийг шатаж дуусч байхад ирцгээжээ.

аб

Хүүхдүүд минь зүгээр үү …

а

Яг энэ үед ээж Жунайн Одцэцэг ажлаа тараад хоол хүнс, жаал жуул юм худалдан аваад гэр лүүгээ харьж байлаа. Автобусны буудал дээр дөнгөж ирээд унаа хүлээж зогстол танихгүй дуудлага ирсэн аж. Гайхаад автал нөхөр нь “Гэр шатчихлаа, хурдан ир” гээд утас дийд дийд гээд чимээгүй болов. Ажлаасаа тарахын өмнөхөн охинтойгоо яриад “Ээж нь одоо очиж байна” гээд хэлснээс хойш ердөө 30-хан минут л өнгөрсөн. Гэтэл чихэндээ ч итгэмгүй үгийг сонсоод “худлаа байлгүй дээ” гэж бодсон ч яаран таксинд гараа өргөтөл аз болж таньдаг хүн таарч. Хамаг л хурдаар нь давхиулсаар гэрийнхээ гадаа ирвэл хашаагаар нь дүүрэн хүмүүс, гал командын машин гээд зүүдэндээ ч харж байгаагүй аймшигтай дүр зураг. Нөхөр нь гэрийнхээ гадаа. Харин хүүхдүүд. Түүнийг хүүхдүүд хаана байна гэж орилон улаан гал руу орох гээд байсныг хөрш айлын залуус хориглосон аж.

ыб

Бурхны авралаар хүүхдүүд бүгдээрээ эрүүл саруул эсэн мэнд байсан тул баярласандаа бага хүүгээ тэврээд зөндөө удаан уйлсан аж. Хүн чинь хамгийн түрүүнд хүүхдээ л боддог юм билээ хэмээн Одцэцэг эгч хэлж байна. Галынхан ч ирж, гэр  хэдийнээ шатаж дуусан тул Гал сөнөөгчид “Удахгүй шинжээчдийн баг явуулна, нэг нь төлөөлөөд байж байгаарай” гээд буцсан аж. Өмссөн хувцастайгаа хөл нүцгэн шахам, өмд майк төдийхөнтэй үлдсэн  гэрийнхнийгээ хамгийн түрүүнд дулаан газарт байлгах нь зөв гэж бодон том охин руугаа залган “Гэр шатчихлаа. Бүгд эсэн мэнд. Өмссөн хувцастайгаа нүцгэн үлдсэн. Аав, дүү нартаа том жижиг нь хамаагүй гутал хувцас, нөмрөх хөнжил юу байгааагаа аваад такси бариад хурдан ир” гээд утсаа тасалсан аж. Охин нь итгэхгүй эргэж залгахад нь “Хурдал” гэж ганц л үг хэлжээ.

б

Өнөөдөр Ганбаатарынхан гэр оронгүй,  сольж өмсөх хувцасгүй хоёр хэсэгт хуваагдан багачууд нь хүргэн ахындаа, томчууд нь ах дүү хамаатан садныхаараа өдөр хоногийг өнгөрүүлж байгаа юм. Энэхүү хэргийн талаар нөхрийнх нь хамт ажилладаг эмэгтэй манай сайтад хандан тэдэнд туслахыг хүссэн хүсэлт гаргасан тул бид Ганбаатарын гэр бүлийнхэнтэй уулзаж, сурвалжлага бэлтгэхээр Одцэцэг эгчтэй холбогдсон нь энэ.

ы

Түүнтэй холбогдон уулзах хүсэлтээ илэрхийлэхэд бидний хүсэлтийг хүлээн авч гэнэтийн аюулын талаар ярьж, гэр бүлийнхэнтэйгээ уулзуулан, шатсан буйрандаа ч авч очсон.

б

Манай сурвалжлах баг эхлээд бага хүүхдүүд нь байгаа том охиных нь гэрт очсон. Том охин нь нөхөр, охинтойгоо I хорооллын  эцэс, 34 дүгээр байрны хойно байрлах нийтийн байранд амьдардаг аж. Биднийг гэрт очиход нийтийн байрны нэг өрөөнд Ганбаатар ах, гурван бага хүүхэдтэйгээ мөн ач охиныхоо хамт хүлээж байв. Харин дүү нараа авсан Амгаланбаатар хүү, Амгаланбаярын хамт айлд байгаа гээд ирээгүй байлаа.

ый

Үүдээр нь орж ирсэн гал шатаачихсан тул үсийг нь урдуур тайрсан Отгонсувд охин хаалгаа онгойлголоо. Хүүхдүүд гал гарах үед үнэхээр их айсан, аймаар халуун, улам л дээшээ асаад байсан. Бид галаас айгаад хөнжлөө урдаа бариад уйлж байсан чинь том ах, нөгөө хүмүүстэй биднийг аварсан хэмээн ам уралдан ярихыг сонсож байхдаа жаахан хүүхдүүд ямар хэцүү зовлонг үзэж туулаа бол гэж бодохоор нулимс минь асгарчих гээд хэцүү байсныг нуух юун.

с

Одоо Ганбаатар ах ажлаа хийж байгаа. Харин Одцэцэг эгч Амгаланд байдаг “ТАДЭБС” ХХК-ийн хэрчсэн гурилын үйлдвэрт ажилладаг бөгөөд захирал нь ар гэрийнхээ асуудлыг шийдчихээд эргээд ирээрэй. Хэзээ ч ирсэн ажилдаа эргээд орж болно шүү хэмээн чөлөө олгосон тул өөрийн гэсэн орон гэртэй болох бүх л аргыг хайж яваа ажээ.

а

Амгаланбаатар 14-тэйдээ ч дүү нараа өлсгөөгүй

х

Ганбаатар ахынх Хэнтий аймгийн уугуул, хотод амьдраад дөрвөн жил болсон гэнэ. Тэд нутагтаа хувиараа багахан бизнес эрхэлж, хүнээс дутахгүй л амьдардаг байжээ. Гэтэл таван жилийн өмнө Одцэцэг эгч нуруу нугасандаа гэмтэл аваад эмчлүүлэхээр хотод нөхөртэйгээ хамт ирсэн аж. Энэ хугацаанд том хүү Амгаланбаатар маань 14 настай байсан ч өглөө нь хичээлдээ явж, өдөр нь барилга дээр туслахын ажил хийж, дүү нараа харж халамжилж байсан гэнэ. Охин нь гэр бүл, үр хүүхэд гээд хотод байсан тул ээждээ чадлаараа л тус болж, эмнэлгийн зардлыг хадмууд нь, найз нөхөд нь гээд туслах хүн цөөнгүй байжээ. Нэг л өдөр Одцэцэг эгч суга таягтайгаа хоёр хөл дээрээ босож зогсоод “ингэж амьдарч болохгүй, хэдэн хүүхдийнхээ төлөө хөл дээрэ босох ёстой” хэмээн өөртөө хэлж хүнд өвчнийг даван гарч чадсан гэнэ. Тэгтэл хотод  амьдрах нь хөдөө амьдарснаас дээр гэж үзээд хүүхдүүдээ хотод авчирчээ.

а

Ж.Одцэцэг: Амьдрал орцны жижүүрээс эхэлдэг

а

Сүүлийн үед хотыг зорьсон иргэдийн амьдрал орцны жижүүрээс эхэлдэг. Энэ замыг ч тэд туулжээ. Одцэцэг БЗД-ийн 16 хорооны 21, 37 дугаар байруудад хоёр жил гаран орцны жижүүр хийсэн. Гурван багатайгаа хамт нөхөртэйгөө тавуулаа, хүүхдүүдээ нааран дээр хэвтүүлээд өөрсдөө газарт унтдаг байв. Тэглээ гээд манай амьдрал уруудаагүй. Гэхдээ хүүхдүүдээ бүгдийг нь хамт байлгая, нутаг явъя гэж нөхөртэйгээ яриад өнгөрсөн намар гэрээ авчирч, айлын хашаанд сарын 20 мянган төгрөгийн түрээстэй амьдарч байсан. Манай нөхрийн цалин 300 мянга төгрөг, минийх 250 мянган төгрөг. Бид хэнээс ч юу ч гуйгаагүй, долоон ам бүлээ тэжээгээд сайхан л амьдарч байсан.

өб

Гэтэл гэнэтхэн л галын аюулд өртөн өвлийн хүйтэн ес эхэлчихээд байхад орох оронгүй хэдэн хүүхэдтэйгээ айлаар явдаг хүмүүс болчихлоо. Оршин суух хаяг маань Баянзүрх дүүрэгт байдаг болохоор дүүргийнхээ Засаг дарга Д.Пүрэвдаваагаас гэр хүссэн өргөдөл өгсөн байгаа. Туслахаараа дамжуулан хариу өгнө гэсэн. Удахгүй өгөх байх гэдэгт итгэж байна. Хэдэн хүүхдүүд өмссөнөөсөө өөр хувцасгүй үлдсэн болохоор тэднийг хувцаслах мөнгө хэрэгтэй байгаа. Тэгээд дүүргээсээ сонгогдсон УИХ-ын гишүүд болох  Ч.Сайханбилэг, Д.Ганхуяг Ж.Батзандан, Д.Арвин нарт мөнгөн тусламж хүссэн өргөдлөө өгөхөөр бэлдчихээд сууж байна. Сайн санаат хүмүүс ч туслана гэдэгт маш их найдаж байна.

өб

Амьд хүн аргатай, бүх юм сайхан болох цаг удахгүй биз. Хамгийн гол нь бид галын аюулаас халуун ам бүлээрээ эсэн мэнд элэг бүтэн гарч чадсан нь чухал. Хэрэв том хүү маань хөршийн хүмүүстэй дүү нараа галаас гаргаж ирж амжаагүй бол би яах байсан юм. Харин ч амьдрал гэрэл гэгээтэй сайхан болохын эхлэл юм болов уу гэж бодож байна. Том хүү маань ТМС-т эксковаторын жолоочийн ангид сурдаг, энэ жил чөлөө аваад байсан юм. Намар цэрэгт явах байсан ч цэргийн зарлан ирэлгүй өнжсөн нь магадгүй бурхны авралаар дүү нараа авар гэж үлдээжээ гэж залбирч сууна даа. Миний хүү нуруу, чихний ар зэрэг нь нилээн түлэгдсэн байсан. “Ээжийн хүү эмчид очих уу” гэвэл “Зүгээрээ ээж муу юм болохоо шахсаны хажууд миний нуруу юу юм. Аниа тос аваад өгнө гэсэн. Санаа зоволтгүй”  гээд ээжийгээ үнссэн. Ухаантай хүүдээ үнэхээр их баярлаж байна.

ө

Одоо нэг сургууль соёлын ном хөөлгөөд ажил амьдралтай болгоод орхивол болох нь тэр.  Бага хүү гэрээр байдаг. Томын удаах хүү жаахан бие муутай. Бид хүүхдүүдээ хөдөөнөөс авчраад тодорхой хаяггүй байгаа болохоор сургуульд оруулж чадалгүй завсардуулчихсан. Гэхдээ гэрт суулгахыг хүсээгүй. Хужирбуланд байдаг “Албан бус сургалтын төв”-д сургадаг. Нансалмаа багш нь үнэхээр сайн багш. Миний хүүхдүүдэд эзэмших ёстой боловсролыг нь сайн олгож байгаа. Тэгээд ийм болчихлоо хүүхдүүдээ хичээлээс нь түр чөлөө авъя гэвэл хичээл амарсан байгаа хоёрдугаар сарын 5 гэхэд хичээлд нь явуулаарай тэр болтол тайван байж болно гэсэн” хэмээн Одцэцэг эгч ярьсан юм.

h

Хүүхдүүдийн амь тавхан минутаар хэмжигдсэн

h

Бид ийнхүү ярилцсаар Хужирбуланд байсан гэрийнх нь бууринд очсон юм. Тэднийх төв замаасаа нилээн хол, сүлжилдсэн олон гудамнууд дунд өндөрлөг газар байжээ. Хашаа руу нь ороход энд тэнд мөс хөлдсөн байдалтай, харин гэрийн буйр харлан зарим нэг эд хогшил хагас шатан үлдсэн байлаа. Одцэцэг эгч гэрийн шатсан эд зүйлс дотроос гэр бүлийнхнийхээ хэрэгтэй зүйлсийг олоод маш их баярласан. Арга ч үгүй манай гэсэн бүхэн нь шатчихсан юм чинь. Энэ үеэр хөрш айлын сайхан сэтгэлтэй ах дүүсийн нэг болох Д.Пүрэвням бидэнтэй уулзсан юм. Тэрбээр “Бид тэр орой ээжийндээ цуглаад байсан юм. Д.Батбаяр дүү маань гарч тамхи татахаар гараад удалгүй хажуу айл шатаж байна гэсэн. Бид сандралдан гарч эдний гадаа ирсэн. Ирэхэд аав нь гадаа гараа түлчихсэн хүүхдүүдийг минь авраач гээд хэлж дуусаагүй байтал том хүү нь гарч ирсэн. Гэрт хүүхдүүд орилолдож байхыг сонсоод Д.Өнөрсайхан бид хэд гэрийн зүүн талаас амархан сөхөж болдгийг мэдэх тул дотор байсан хүүхдүүдийг аварсан. Хугацаа алдсан л бол дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдах байсан. Яагаад гэвэл зуны гэр гурван минутад, өвлийн гэр тавхан минутад шатаад дуусчихдаг юм гэлээ.

jg

Дуудлага

h

Хүйтэн сэрүүний улиралд галын дуудлага эрс нэмэгдэж, гэр байшин шатсан тухай мэдээллийг та бид өдөр бүр шахам сонсдог. Энэ бүхнийг сонсоод хэн нэгэн нь галд амиа алдсан бол харамсаж, хүний амь эрсдээгүй бол  тэгсгээд мартдаг. Гэтэл энэхүү хэлж биш, хийсч ирдэг гал усны аюул та бидний хэнд маань ч тохиохыг  таах аргагүй.  Ямар ч л байсан Ганбаатар ахынх галын аюулаар орох оронгүй болсон ч үр хүүхэдтэйгээ элэг бүтэн үлдэж чаджээ. Одоо тэдэнд өөрийн гэсэн орон гэртэй болох хамгийн эхний зорилго нь болоод байна. Гарын таван хуруу шиг таван хүүхдээ хамтад нь өсгөх орон гэр. Тиймээс БЗД-ийн Засаг дарга П.Пүрэвдаваа, тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болох Ч.Сайханбилэг, Д.Ганхуяг Ж.Батзандан, Д.Арвин нар тусламжийн дуудлагыг сонсож буяны гараа сунгана гэдэгт итгэж байна. Үүнийг уншигч та ч гэсэн учирсан зовлон бэрхшээлийг сөрж амьдарсан Ганбаатарынхны аз жаргал, сайн сайхны төлөө буяны дуудлагыг хүлээн авч бага гэлтгүй хандив өгөхийг хүсвэл манай редакцтай холбогдоорой.

f

Ядарч яваа нэгэндээ тэвнээр туслахад ч том буян тул атга будаа, өрөөсөн оймс ч багадахгүй.

Редакцийн утас: 8909-2688, 99296029, 8909-2689, 8909-2650

Мөн Жунайн Одцэцэг - ХААН банк 5954180854, Хадгаламж банк 25000016884 данс руу хандив өргөж болно.

[caption id="attachment_188234" align="aligncenter" width="620" caption="Ц.Ганбаатар ах болсон явдлыг ярьж байгаа нь"][/caption] [caption id="attachment_188232" align="aligncenter" width="620" caption="Отгон хүү Энх-Амгалан"][/caption] [caption id="attachment_188233" align="aligncenter" width="620" caption="Охиных нь амьдардаг нийтийн байр"][/caption] [caption id="attachment_188230" align="aligncenter" width="620" caption="Ахаа, эгчээ бидэнд тусалж байгаад баярлалаа гэсээр үлдсэн юм."][/caption] [caption id="attachment_188236" align="aligncenter" width="620" caption="Ж.Одцэцэг шатсан гэрийн буйрнаасаа шүтээнээ олов"][/caption] [caption id="attachment_188240" align="aligncenter" width="620" caption="Ц.Ганбаатарынхаас энэ л үлджээ"][/caption] Сурвалжилсан П.Нарандэлгэр Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shuud.mn:
shuud.mn ii 8909-2688,89092672 dugaariin utsaar yumuu niitleliin baatar Odtsetsegiin utas 88536081. 96716081 dugaaraar holbogdoj bolnoo
2013-01-30
zochin:
ene ger bvl aztai bas eleg bvten baigaad byrhand vneheer talarhaj b. ta nariig oshoo ih az jargal sain saihan ygtaj baigaa. mon shuud .mn hamt olond vneheer ih bayrllaa. oort baigaa hereglehgvi zvil boloh sab suulga, hybtsas hunar ogch tusalmaar baina yaj tuslah be.
2013-01-24
shuud.mn:
shuud.mn ii 8909-2688,89092672 dugaariin utsaar yumuu niitleliin baatar Odtsetsegiin utas 88536081. 96716081 dugaaraar holbogdoj bolnoo
bgaa 88536081 od tsetseg egchin dugar
2013-01-11
Bayaraa:
Aav mash buruu ajillasan baina, Huuhduudee hayad zugtsan baina shu dee, gadaa garaad hunees utas guij olood ehkner luugee yariad hureed ireechee gej heleed zogsoj baidag, Teneg hulgaich ve. Ug ni bol ambaart gal garch baigaag medsen doroo geriin haalgiig dotroos ni haagaad, geriin hoid haniig tom huuteigee hamt urguud huuhduudee dooguur ni gargah baisan, Tom huu hariin sain zorigtoi zaluu baina, hursh zaluuchuudad bayarlalaa.
2013-01-10
Gegee:
Shuudiin hamt olond bayrlalaa. Eleg buten bhad uchirtai shuu.Tanai ger buld az jargal husey.
2013-01-10
zochin:
shuud.mn-d bas bayr hurgiy ene humuus ingej bichihee medehgui baigaa olon humuust hurgelee,ingej bicheegui bol medehgui sain saihan uils hiisend bayr hurgiy.bi margaash tusalj bayrluulah geed ugluu bolohiig huleej baina.hun ih yum uguh baga yum uguh ni hamaagui setgeleesee bayrlaj baival bayrluulsan hundee ch saihan shuudee humuusee tuslaarai
2013-01-10
zochin:
Buten sar urgudul unshij shiiddeg manai darga nariig iim ajliig heden tsagt shiideh jurmand oruulaach.deerhi utsuudaar margaash tuslanaa. Odtsetsegtee tanai ger buld az jargal husiy.margaash utasdanaa.Galiin dul uuduu zuv humuujiltei baihad ene olon huuhdiin buyn irnee
2013-01-10
zochin:
Eleg buten baigaa ta buhend bayr hurgiy.Tom huu.hajuu ailiin humuust bugded ni bayr hurgiy.Ih hurdan setgej sambaa gargasan baina.Sandraad hasgirch guij baigaad shatchihval yaana.Ene huurhun huuhduudiin nud uneheer avral gej saihan yum.Duurgiin zasag darga iim yumiig tuslahaar damjuulj urgudul avch baihaar shuud gants huudas yum unshaad shiideechdee.Songuuli bolohoor ort transheiniihand ger shahaad reklamdaad ted nar ni zarj arhidaad baidag bizdee.
2013-01-10
sain:
amjilt xvseeeee zorigtoi baigaarai.ta bvxhiig burxan ibeeg
2013-01-09
u:
er usch esgii sunana gegcheer udahgui huuhduud tom bolj aav eejiinhee achiig hariulsan sain humuus bolnoo.Eh orondoo ch heregtei humuus boloh bololtoi.amjiltoo amjilt
2013-01-09
u:
ugaasaa sain yavah ail bnoo.huuhduudiig ni shinjihed ihed sain saihan huuhduud bn.Huurhun huuhduuded az jargal tsaashdiin amidrald amjilt husii.
2013-01-09
enkhma:
sain baistgaana nuu saihan setgelt humuusee yunii omno ta buhnii ene saihan zoolon setgeld huvi hunii zugees talarhalaa ilerhiilj bnaa, ganbaatariinh gedeg ene ailiin gerr buld manai kompanii zugees tetgelegt hamruulaad sar bur 30.000 togrog ogdog bilee .getel neg odor otgonstesteg gedeg egch ger shatsanaa medegdeed yag ene niitlel deer bichsen shig buh bolson yavdaliig yarisaar orj irsen bilee .ene humuusiin yarisan tuuh uneheer unen zov siiruulen bichij ogson shuud,mn -nii hamt olon d talarhaj bna .ganbaatar gedeg ene ailtai hiisen tetgelgiin gereegeer manai kompani 1 jileer sungasnaa bas heleh heregtei gej bodoj bna , humuus mine chadliin hereeree tuslaarai uneheer zov bodoltoi zov humuus shuu ene ger buliin hoyor bol,dem demendee dees erchindee gedeg ug baidag biz dee, /*kora-erkhes kompani/
2013-01-09
new:
Энэ сэтгэгдэлийг бусдын улыг байнга шагайгч өө хайгч энэ цагт элбэг болсон эгэл нэгэн монгол эр бичсэн байх юм.
2013-01-08
халуун ам бүлээрээ байгаа сайхан байна галын дөл өөдөө гэдгийн удахгүй амьдрал чинь өөдөө болно. санаа зөв бол заяа зөв танай гэр бүлд аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн хүүхдүүдийг аварсан хөрш айлын залууст талархаж байна. Амжилт зөв сэтгэлтэй хүмүүсийг бурхан хардаг юм.
2013-01-08
Bold:
Mongoliin buh online site uudad amjilt husey hogiin muu niigmiin hog shaarnuudad oron geriin buzaruudad zoriulj bur iluuu sn bichih heregtei yug n nuuhiin be novshnuud aas odoo bur ch goy ingeed zurag ene ter teene taviad ard tumnii. Ugiig neg burchlen bichsen bn uneheer shan
2013-01-08
Bold:
Yos bus yum bicheed bn genee alia muu niigmiin hog shaarnuud ta nariin registriin dugaariig harin tsugluulj avmaar bgamda
2013-01-08
Bold:
Hogiin muu nohoin gulugnuud Mongol Ulsiin Zasgiin Gazar Archaagui nohoin zulbasaganuuud bi ingej helj bn lalruudaaa
2013-01-08
altaa:
yag unen
2013-01-08
1234:
amid uldcen bol arga ni oldnoo. huuhduudiin ami abarsan zaluust bayar hurgei
2013-01-08
Tugs:
Ene humuusd messej ilgeegeed handiv tsyglyyldag dans neegeed uguuch msj bichii
2013-01-08
altaa:
yag unen
shuud.mn:
Odtsetseg 88536081. 96716081 ene 2 dugaar deer baigaa
2013-01-08
naraa:
unshaad bur setgel uimreed nulimas unagachihlaaa. ene humuustei yaaj holbogdoh vee utas ni bna uuu
2013-01-08
bgaa 88536081 od tsetseg egchin dugar
zochin:
ene humuustei holbogdoh utas baival uldeevel zugeer yum uu chadahaaraa tuslaval tenhluun yavahad temeegeer tuslasnaas tevdej yavahad tevneer gej
2013-01-08
amid uldne gedeg aztai l bnda manaihan ene ger buld tus boltsgooyo
2013-01-08
Tuslayaaa...hamtrah hun bval holbogdooroi..emuk001@yahoo.com messenger hayag :))
2013-01-08
ene saihan haluun am bvliig amidraliig in bosgochih um san. Hamgiin gol in amidrahiin tuld aab eej hvvhedgvi zob bodoltoi um bna. Ene hvvhedvvdiin ireedvi chuhal shvv neg ch gesen hvvhediin zob amidral mash chuhal !!!!!!! Hvmvvsee naana chin hvvhed tuslaarai!!!!!!!!!!
2013-01-07
Ger buliin humuusiig galiin ayulaas avarsn ah duu nart bayarlalaa. Ta buhnii saiahan setgel urgelj giij yavah boltugai
2013-01-07
bugd abragdsn bol bolloo shu dee end hen negniig shuuh geegui l bh. ene humuust tuslaarai manaihaan tebdej yabhad tebengeer gedeg biz deee
2013-01-07
Ger buleeree amid garsan bolohoor ta nar mini saihan amidarnaa, amid hun altan ayaganaas us uuna gedeg udahgui amidral saihan bolnoo.
2013-01-07
Enkhe:
Ene medeegee Facebook deer gargaj olon tumnees yaraltai tuslamj avah heregtei. Dor hayj huuhduuded n iluu dutuu huvtsas iluuchleh heregtei baina.
2013-01-07
new:
tom huu sain hajuu ailiin 2 ah ch sain ene tsagiin egel baatruud
2013-01-07
old:
ehnerlvvgee utsaar yarihiin orond huuhduudee avrahgui uhsen vliigee hiij yabsiin bol ter aav
2013-01-07
new:
Энэ сэтгэгдэлийг бусдын улыг байнга шагайгч өө хайгч энэ цагт элбэг болсон эгэл нэгэн монгол эр бичсэн байх юм.
aav:
aav guai garj yavaad haichsiin boldoo huurhii
2013-01-07
zochin:
Bugdeeree amid mend bgaa bol ger shatah yu ym bee ahiad geriig umnuhuusuu bur goeiig bosgood l irne ta heddee amjilt husie.Ter ontsgoi baidliihan bas yuwdee geriin uudnii ambaaraas gal orj irsen geed bhad toonnii hesegees gal garsan gesen onosh togtoojil bdag
2013-01-07
ariuk:
Galiin dul uuduu gedegiimaa ger buleeree eleg buten uldsen gedeg chini az jargal yasan huurhun huuhduud we.ene ger buld tusalsan hursh ailiin humuust ni bas amjilt husie SHUDARGA JURAM medali uguh estoi
2013-01-07
Д.Батбаяр, Д. Өнөрсайхан нартаа залуучууддаа их баярлалаа. Энэ талаар уншаад үнэхээр та нартаа баярлаж байна.Цөөхөн Монголчууд бид ингэж л амьдрах ёстой. Одоо улаан галнаас амьд мэнд үлдсэн дүү нартаа бид бүхэн,хүн бүхэн гараа сунгаж "зүүд биш байгаасай" г хийцгээх үү.
2013-01-07
Паарны хажууд сууцгааж байгаа нь. ямар хөөрхөн,хүүхдүүд вэ. Бүгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая. Дуслыг хураавал далай болохгүй ч дэм болно.
2013-01-07
ttim shu xamgiin gol n eleg buten uldsen n sain bn...awarsan zaluusd bas bayr xurgie,
2013-01-07
NAIZ:
Аймаар аюулаас бүгдээрээ хамтдаа гарсан нь сайн байна шүү. Энэ аврах ажилд оролцсон бүх хүмүүсд талархал илэрхийлж байна. Та бүгдэд Энх тунх сайхан, аз жаргалтай амьдараарай. зоригтой зорилготой байна шүү,
2013-01-07
zochin:
khursh ailiin zaluuchuudad bayar khurgey.
2013-01-07
hoorhii doo jaahan huuhduud buyantai ajil hiij bgaa shuud.mnii hamt olond bayarlaj bn
2013-01-07