
АНУ-ын Колорадо мужийн Аурора хотод дөрвөн хүн буудуулж нас барсан байдалтай олдсон гэх мэдээллийг тус хотын албаны эх сурвалж дамжуулж байна. Шөнө дунд буун дуу гарснаар цагдаагийнхан хэргийн газарт ирсэн аж. Харин цагдаа нарын ирэх үед хэрэгтэн этгээд гурван хүнийг буудан хороож дараагаар нь өөрийнхөө амийг зольсон байжээ.
Тэдгээр хүмүүс эхлээд хотын ойролцоох шорон руу очицгоож, улмаар маргалдан ийнхүү амь насаа алдахад хүрсэн хэмээн цагдаа нар тайлбарласан байна.
Аурора хотод ийнхүү сумны золиос болон хүмүүс амь насаа алдаж буй хэрэг хоёр дахь удаагаа гарч байна. Үүнээс өмнө долдугаар сард кино театрт нэгэн этгээд гал нээж 12 хүн амь насаа алдаж, 50 орчим хүмүүс гэмтсэн аймшигт хэрэг гарч байв.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ